Н.ЭНХБАЯРЫГ АТГ-Т С.ДАШДОНДОГ ЯАГААД ӨГӨВ?

2016-03-17  

Н.Энхбаяр даргын үгэнд итгэж МАХН-д өгсөн хагас тэрбум гаруй төгрөгөө авахаар нэхэмжлэл бичиж АТГ-д өнөөдөр өглөө. Энхбаяр дарга энэ асуудлыг АТГ-д өг гэж 2015 оны 9-р сарын 23-нд өөрөө хэлсэн юм . Хэлсэн үгийг нь ёсоор болголоо. Шийлэгдамба болон Цогтбаатар нар шиг шоронд орох, над шиг мөнгө төгрөг, бүх насан туршдаа үнэнчээр зүтгэж босгосон нэр хүнд-капиталаа Н.Энхбаяр даргад завшуулчих вий гэж болгоомжлох үүднээс залуус дүү нартаа анхааралтай хандахыг ахмад хүний хувьд зөвлөж байна гэж Dashdondog Sanduijav гэсэн өөрийн фб-дээ өдөр хоногоо тавин бичжээ. Түүний тухай Н.Энхбаярын шадар туслах Тулга хэлэхдээ : 

" Булган аймгийн манай намын дарга байсан хүн. Бүхэл бүтэн аймаг хариуцан ажиллаж байгаа хүн өөрөөсөө санхүүжилт гаргах, үйл ажиллагаагаа удирдах үүрэгтэй. Гол нь энэ гомдлоо гадуур яриад явсныг нь өлгөж аваад л Н.Энхбаярын хоёрдугаар анги болгочих шиг боллоо" гэж хэвлэлд тайлбар өглөө. 

Тэгвэл С.Дашдондог "Н.Энхбаяр дарга намд оруулсан хандив, оролцоо, зүтгэлийг нь үнэлж хүмүүсийг ажилд томилох гэж байна гэж намынхан над руу ярьсан. Тэгэхээр нь би МАХН дээр очоод санхүүгийн баримтаа тулгасан. Тэгээд намын даргын өрөөнд орж, санхүүгийн баримтаа үзүүлсэн. Тэгэхэд Н.Энхбаяр дарга ихэд уурлаж, наадхаа АТГ-д өг гэж надад хэлсэн. Маш товчхондоо хэлбэл ийм л зүйл болсон гэж "

мөн хэвлэлд ярилцлага өгсөн байна. Тэр УИХ -д нэр дэвшээд Отгонбаярт ялагдсан боловч, төрийн удирдах албан тушаалд очно гэж итгэж, хүлээж байснаа ч нуусангүй. Тэр хүн түүний итгэлийг хөсөр гишгэжээ гэж үзэж болох байна. Тиймээс намд хандивласан мөнгөө нэхэмжилж, МАХН-ын санхүүжилтийг ил болгож өгөх хүсэлтээ АТГ-д гаргасан гэж тайлбарлалаа. Хөрөнгө мөнгө юу ч үгүй МАХН энэ хүний мөнгөн дэмжлэгтэйгээр өндийсэн гэж үзэж байгаа учраас, энэ намыг ТӨР-д хамтран ЗАСАГ барих үед нь жийгдсэн гомдол нь тайлагдаагүй учраас бас ийм үйлдэл хийсэн гэж ч ойлгож болохоор байна. Энэ нь ч Тулгын хэлсэн "Ил далд гомдоллоод явдаг байсан" гэдэгтэй нийлж байна. Хоёр хүн уулзалдахгүй удвал, хогийн өвс дунд нь ургадаг гэдэг энэ буюу.

 

 

Д. ЖАМЬЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Халзан:Халзан бол хүний адаг ш дээ. Албан тушаалын төлөө **** 2016-03-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?