ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өчигдөр буюу 2017/09/27-нд агуулахад хадгалж байгаа химийн зэвсгийг устгахыг Удмуртын Кизнер сууринтай телевизийн шууд холболтын нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгдлээ.
Ингээд ОХУ хадгалж байсан химийн зэвсгээ бүгдийг устгасан байна. В.Путин химийн зэвсгийг устгах ажил дууссаны дараа хэлэхдээ "ЗХУ-аас нааш, Орост их хэмжээний химийн зэвсэг хадгалж байлаа. Эдгээр химийн зэвсэг нь дэлхийн бөмбөрцөг дээр амьдарч байгаа амьд бодисыг устгахад их хэмжээний нөөц байлаа. Ийнхүү ОХУ хадгалж байсан бүх химийн зэвсгээ устгаж, “Химийн зэвсгийг хориглох конвенц” дэх хамгийн чухал үүргээ биелүүллээ.
Харамсалтай нь, АНУ химийн зэвсгээ устгах үүргээ биелүүлэх хугацааг гурван удаа хойшлуулаад байна. АНУ олон улсын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг бид хүлээж байна” гэж Оросын удирдагч цохон тэмдэглэв.
Эх сурвалж : Синьхуа агентлаг