СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ ЖИЖИГ ДУНД ҮЙЛВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГТ ТУСГАН, ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ БАЙГААГ ОРОЛЦОГЧИД ОНЦЛОВ

2017-09-28  

Монголбанкны Судалгаа статистикийн газар “Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил, санхүүжилтийн байдал“ сэдэвт түүвэр судалгааныхаа үр дүнг олон нийтэд танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэгийг зохион байгууллаа.

Монголбанкнаас  Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа жижиг, дунд үйлдвэрүүдийн өнөөгийн  хөгжил, тулгарч байгаа хүндрэл бэрхшээл болон санхүүгийн нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор түүвэр судалдгааг жил бүр, Улаанбаатар хот болон 21 аймаг дахь бизнес эрхлэгч нарын дунд явуулж байна. 6 дахь жилдээ хийж уг судалгаанд Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нийт 1970 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчид хамрагдаад байна.

Хэлэлцүүлэгт бизнесийн салбарынхан болон судалгааны байгууллагууд өргөнөөр оролцож, санал хүсэлтээ илэрхийллээ. Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ оролцож, судалгааны үр дүнгүүд нь жижиг, дунд үйлдвэрлэлийг санхүүгийн хувьд дэмжих шаардлагатайг харуулж байгааг онцолж, “Шинэ хөдөө” хөтөлбөрийг санаачилж байгааг дуулгаж, төлөөлөгчдийг санал бодлоо илэрхийлэхийг уриаллаа.

Хэлэлцүүлэгт оролцогчдоос тавьж буй нийтлэг асуудал нь жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн асуудлыг судалсан сүүлийн жилүүдийн судалгааны үр дүнгүүд ерөнхийдөө адил хүндрэл бэрхшээлийг нэрлэж байна. Энэ нь нэг талаас эдгээр хүндрэл, бэршээлийг шийдвэрлэхэд бодлогын хэрэгжилт хангалтгүй байгааг илтгэж байна.  Тиймээс үүсч буй бэрхшээл, шийдвэрлэвэл зохих арга хэмжээг судалгааны түвшинд дүгнэлт гаргаад орхих бус бодлогын баримт бичигт тусгаж, шийдвэрлүүлэх нь тулгамдаж буй гол асуудал болохыг хөндөж байв.

Монголбанк энэхүү хэлэлцүүлэг дээр гарсан санал, зөвлөмж, шаардлагыг төрийн бодлогод тусгуулах, санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, зээлийн нөхцөлийг эрэлт хэрэгцээнд нийцтэй болгох бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр төрийн холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллахаар төлөвлөж байна. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам болон бусад байгууллагуудтай хамтран боловсруулж буй “Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-т холбогдох зүйл заалтыг тусганУИХ-аар батлуулахаар ажиллана.

“Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил, санхүүжилтийн байдал“ сэдэвт хэлэлцүүлгийн хураангуй болон оролцогчдын гаргасан санал, зөвлөмжийн тоймыг ойрын хугацаанд Монголбанкны цахим хуудсанд байршуулах болно.

 

 

ЭХ СУРВАЛЖ:МОНГОЛБАНК

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?