ГУРВАН УЛСЫН ТОРГОНЫ ЗАМ ДАГУУХ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ХОЛБОО БАЙГУУЛАГДЛАА

2017-09-28  

Энэ сарын 27-нд Хятадын болон гадаадын их, дээд сургуулиудын боловсролын хамтын ажиллагааны форум ӨМӨЗО-ны Хөх Хотод боллоо.

Тус хуралд Монгол, Хятад, Оросын торгоны зам дагуух их, дээд сургуулиудын холбоо албан ёсоор байгуулагдаж, гадаад дотоодын 35 их, дээд сургууль уг холбоонд нэгдсэн байна. ӨМӨЗО нь Хятадын умард нутагт оршдог, нэг бүс нэг замын санаачлага, Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын чухал цэг дээр оршдог байна.

Мөн өдрийн форумд Хятад, Орос, Монгол, Америк, БНСУ, Шинэ Зеланд зэрэг 16 орны 80 их, дээд сургуулийн төлөөлөл болж 190 гаруй хүн оролцлоо. Хурлаар Монгол, Хятад, Оросын торгоны зам дагуух их, дээд сургуулийн холбоог байгуулж, тус холбоонд Монгол, Хятад, Орос, Узбекстан, Киргиз зэрэг 35 их, дээд сургуулийг тус холбоонд элсүүлж, үүсгэн байгуулагч гишүүн болголоо. Мөн "Монгол, Хятад, Оросын торгоны зам дагуух их, дээд сургуулиудын холбооны санамж бичиг”-т гарын үсэг зурсан юм.

Холбоо байгуулагдснаар сургалт, эрдэм шинжилгээ, багш, оюутан солилцох, сургалт дамжаа эрхлэх зэрэг бүх талын солилцоо өрнүүлж, хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Мөн тус форумын үеэр Өвөр монголын БИС, Санкт Петербургийн кино телевизийн их сургууль, БНСУ Воосук их сургууль зэрэг гадаад, дотоодын 18 их, дээд сургууль хамтын ажиллагааны 9 хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. 

 

 

Эх сурвалж : Синьхуа агентлаг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?