МОНГОЛ УЛС ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААРАА 101-Т ЖАГСЖЭЭ

2017-09-28  

Энэ сарын 27-нд буюу Дэлхийн эдийн засгийн форум үеэр “2017-2018 оны олон улсын өрсөлдөх чадварын тайлан”-г гаргажээ. Жагсаалтад Сингапур улс Азийн бүс нутагт тэргүүлж, Хятад улс 27-д бичигдсэн нь өмнөх оныхоос нэг байраар дэвшсэн үзүүлэлттэй гарсан байна.

Дэд бүтцийн байдал, гүйцэтгэлийг дээшлүүлсэн, хэмжээ, инновацийн боловсронгуй түвшин зэрэг гурван талын 12 төрөл заалтад тулгуурлан дэлхийн эдийн засгийн 137 цогц өрсөлдөх чадварт үнэлгээ гаргасан байна. Ази, Номхон далайн бүс нутгийн өрсөлдөх чадвар ерөнхийдөө сайн байгааг тайланд тусгасан байна.

Сингапур улс Швейцарь, АНУ-ын дараа буюу гуравдугаар байранд орсон байна.

Харин Хятад улс жагсаалтын 27-рт бичигдэж, БРИКС-ийн орнуудаа тэргүүлэн, дэлхийд өрсөлдөх чадвараар хамгийн хүчирхэг болсноо харууллаа.

Хятад улс “зах зээлийн цар хүрээ”, “макро эдийн засгийн орчин”, “инновац”, зэрэг гурван зүйлийн заалт дээр илүү оноо авсан ба “технологийн бэлэн байдал”, “бараа бүтээгдэхүүний зах зээлийн үр ашиг”, “дээд зэргийн боловсрол, сургалт”, зэргээрээ ихээхэн ахиц гарсныг тайланд тэмдэглэжээ.

Энэтхэг улс энэ удаад урагш ахиж 40-р байрторжээ. Тус жагсаалтад Малайз 23, Тайланд 32, Индонез 36, Вьетнам 55, Филиппин 56-рт тус тус бичигдсэн байна. Харин Монгол 101-т жагсжээ.

 

 

Эх сурвалж : Синьхуа агентлаг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
түвшин:Жил ирэх тусам урагшилвал их сайн юмсан 2017-09-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?