БНХАУ-ЫН ҮНДЭСНИЙ БАЯРААР ХИЛИЙН БООМТУУД АЖИЛЛАХГҮЙ

2017-10-05  

БНХАУ-ын "Үндэсний баяр" болох еэвэн сарын баяр энэ сарын 3-6 хооронд тохиож байгаа билээ. Хятадад еэвэн сарын баяраар саранд мөргөх баяр буюу гэр хотлоороо цуглах баяр гэлцдэг. Энэ баяр анх 1300 жилийн өмнө, Тан улсын үед үүсэж, Сүн улсын үед ихэд дэлгэрч, Мин, Чин улсын үед зугаацах, гэр хотлоороо цуглан тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

Еэвэн сарын баяраар хүмүүс еэвэн идэх заншилтай. Бээжин, Шанхай хотын дэлгүүрүүд ачаалалтай ажиллаж байна. Тус баярын үеэр Тяньжинь хотод "Нарийн боовны хэвний үзэсгэлэн"  гаргаж иргэдэд нээлттэй үзүүлж байгаа ажээ. Тус үзэсгэлэнд 200 жилийн тэртээх Чин улсын үед хэрэглэж байсан хэв, мөн Хятадаас гадна Япон, Солонгосын хойгийн нарийн боовны хэв, мод, төмөр, ваар, шаазан, чулуу зэрэг 5 зүйлийн материалаар хийсэн хэвийг дэлгэн тавьжээ. 

Энэ удаагийн баяр урт амралттай өдрүүд таарч байгаа тул хилийн боомтууд нь ажиллахгүй юм байна. Хилийн боомтын үйл ажиллагаа ням гариг буюу 9-р сарын 7-ний өдрөөс хэвийн ажиллаж эхэлнэ.

 

 

 

Эх сурвалж : Синьхуа агентлаг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?