ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХЭД Д.МЕДВЕДЕВ, ЛИ КӨЦЯН НАР БАЯРЫН ЦАХИЛГААН ИРҮҮЛЖЭЭ

2017-10-09  

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.Медведев нар баярын цахилгаан ирүүлжээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян мэндчилгээндээ “Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх таныг Ерөнхий сайдаар томилогдсон таатай мэдээ дуулаад миний бие БНХАУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс танд чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна.

БНХАУ, Монгол Улс уул, усаар холбогдсон найрсаг хөршүүд мөн. Хятадын тал хоёр орны харилцааг чухалчлан үзэж, Монголын талтай хамтын чармайлт гаргаж, улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, бүхий л салбарын бодит хамтын ажиллагаа болон найрсаг харилцааг гүнзгийрүүлж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд илүү ахиц гаргахад бэлэн байна” хэмээжээ.

ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.Медведев “ОХУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа таныг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэгт албанд томилогдсонд баяр хүргэе. Орос, Монгол хоёр улс найрамдалт сайн хөршийн түншлэлийн харилцаатай билээ.

Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, тээврийн бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй болон бусад салбарт харилцан ашигтай томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь манай хоёр орны урт хугацааны ашиг сонирхолд нийцнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?