ЭНГИЙН ХУВЬЦААГ ШИНЭЭР БҮРТГЭЖ, ХУВИЙН БИРЖИЙН АНХНЫ АРИЛЖААГ ЗӨВШӨӨРӨВ

2017-10-09  

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар, нээлттэй хувьцаат компани болон өөрчлөн зохион байгуулагдаж буй “Анд Энерги” ХХК-ийн нэг бүр нь 1 /нэг/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 78,070,758 /далан найман сая далан мянга долоон зуун тавин найман / ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ. Тус компани 2011 онд байгуулагдан цахилгааны угсралт, суурилуулалт, автоматжуулалтын үйл ажиллагаа явуулж байгаад 2014 онд LED гэрлийн “Эрдэнэт лед” үйлдвэрээ ашиглалтад оруулжээ. Үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй хувьцаат компани болон шинэчлэгдэж, хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд арилжихаар төлөвлөсөн байна.

Хорооны хуралдаанаас, шинээр бүртгэсэн үнэт цаасны 51,526,700 /тавин нэгэн сая таван зуун хорин зургаан мянга долоон зуун / ширхэг буюу 66 хувийг “Анд Энерги” ХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн эзэмшилд бүртгэж, 26,544,058 /хорин зургаан сая таван зуун дөчин дөрвөн мянга тавин найман/ ширхгийг тус бүрийн үнийг 60 /жаран / төгрөгөөр нийтэд санал болгон худалдахыг зөвшөөрөв.

Хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг “Монголын Үнэт цаасны бирж” ХХК эрхлэн гүйцэтгэх бөгөөд энэ нь тус компанийн анхны арилжаа юм.

Хороо үнэт цаасны арилжаа эрхлэх болон төлбөр тооцооны байгууллагуудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжсэн биржийн тогтолцоог бий болгох үүднээс “Монголын Үнэт цаасны бирж” ХХК-д 2015 онд тусгай зөвшөөрөл олгосон юм. Тус компани Монголын анхны хувийн бирж бөгөөд одоогийн байдлаар 11 гишүүн үнэт цаасны компанитай болоод байна.

“Анд Энерги” ХК-д андеррайтерийн үйлчилгээг “Бумбат-Алтай ҮЦК” ХХК үзүүлэх бөгөөд хувьцааны 80 ба түүнээс дээш хувийг анхдагч зах зээлд арилжаалсан тохиолдолд амжилттай болсонд тооцохоор хуралдаанаас шийдвэрлэв. Зарагдаагүй үлдсэн хэсгийг худалдаж авахыг “Бумбат-Алтай ҮЦК” ХХК-д үүрэг болгож, хангалтгүй ажилласан тохиолдолд хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэхийг санууллаа.

 

Эх сурвалж : СЗХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?