САЙД НАРЫГ ДЭВШҮҮЛЭХ ЭРХЭЭ МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ АЛДЖЭЭ

2017-10-11  

М.Энхболд дарга сайд нараа дэвшүүлж, Удирдах Зөвлөл томилж байсан цаг саяхан бий. Ихэнх сайд нар Намын Удирдах Зөвлөлөөс томилогддог байсан. Тэгвэл энэ уламжлал алдагджээ. Томилгоо намын дарга мэдлээс хальж ,УИХ-ын бүлэгт шилжсэн байна. Тиймээс сайдад нэр дэвшүүлэх, эцэслэх шийдвэрийг МАН-ын Удирдах Зөвлөл биш УИХ дахь МАН-ын гишүүд гаргаж байна.

Маргааш УИХ-аар Засгийн Газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь батлахаар төлөвлөсөн. Нэр нь орж ирсэн гишүүн ногоон гэрлээр батлагдана. Нэг зүйлийг тохирсон. Нэгэнт УИХ эрх мэдлийг гартаа авсан учир нэг ч сайдыг гаднаас томилохгүй, зөвхөн УИХ-ын гишүүн л сайдыг давхар гүйцэтгэнэ гэдэг хатуу зарчимыг баримталж буй. Хоёр талаас нэр орж ирсэн. Зарим нэр дээр тодотгох шаардлага үүссэн гэх мэдээлэл байна. Тиймээс намын бүлэг дээр сайд нарын нэрийг эцэслэх ажиллагаа яг одоо үргэлжилж байна. Намын бүлгийг давбал бусад нь ногоон гэрлээр урагшилна.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
БАЯРМАА:Алдахаас яах вэ.Нэр хүнд муу хүн ш дээ м.энхболд гуай 2017-10-11
үйслтөгөлдөр:одоо яая гэх вэ. энэ нам бүр учраа олохоо байлаа даа 2017-10-11
Зочин:Энхболд гуай чинь харин ч мундаг хүн шүү Луйварчингууд засгийн эрхэнд гарч хар пиар хийж гүтгэж, **** гэж худал юмыг үнэн болгож ард түмний тархийг угаасан. Үнэн хэрэгтээ өөрсдөө ****гийн мөнгөөр цадаж туйлж бгаа улсууд шүү . 2017-10-11
irgen: Н.Энхболд гишүүн , Раднаасэд гишүүн, ж.энхбаяр, Аюуртсайхан, гээд гишүүд зөндөө байна даа 2017-10-11
Санаач****:Заавал намаасаа биш. Ард түмэн дотроосоо сайдуудаа сонгоод авчих л даа. Тэгвэл ард түмэн чинь ёстой ок хүлээж авна даа 2017-10-12
БОДОЛ:Энэ зөв л дөө, Ингэж л зөв алхам хийхгүй бол энэ нам хүнд байдалд орно, Одоо шинэлэг залуучуудаа дэмжиж ажиллах цаг нь болсон,Хүрэлсүх сайд болон Аюурсайхан, Оюун-Эрдэнэ, Ж. Энхбаяр, Гарамжав гишүүдэд олон түмэн их найд**** тавьж байна шүү, 2017-10-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?