УИХ-ЫН ГИШҮҮН, АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА С.ЭРДЭНЭ ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХЭД АСУУЛГА ТАВИЛАА

2017-10-11  

a19dc6243c772fb6c917476f45c75264.jpg

АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ энэ оны төсвийн тодотголтой холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавилаа. Уг асуулгад "Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг судлан үзлээ.

2017 оны нэгдсэн төсөв давсан орлоготой байгаа талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат удаа дараа мэдэгдэж байсан. Монгол Улсын төсөв гадаад өр, бондын эргэн төлөлт, төсвийн өндөр урсгал зардал зэргээс шалтгаалан өнөөдрийн байдлаар хуримтлал үүсгэх боломжгүй хэвээр байгаа.

Гэтэл Засгийн газрын өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд урсгал зардлыг дахин нэмэгдүүлсэн, орон нутгийн 2016 оны сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдсөн улс төрийн албан хаагчдад олгох тэтгэмж 6,8 тэрбум, төрийн байгууллага албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгжид шүүхийн шийдвэрийн дагуу олгох 25 тэрбум 711 сая төгрөг тусгасны дотор ажлаас хууль бусаар халагдсаны улмаас шүүхийн шийдвэрийн дагуу олгох нөхөн төлбөрт 1 тэрбум 282 сая төгрөг, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд алдаа гаргаж бусдад учруулсны хохирол 4 тэрбум 635 сая төгрөг тус тус төсвөөс нөхөн төлөхөөр төсөвт тусгаж оруулж ирсэн байна.

2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дараа төрийн албанаас 22235 төрийн албан хаагчдыг ажлаас хууль бусаар халсан, чөлөөлсөн, ажлын байрны хөдөлгөөнд оруулсан талаар Төрийн албаны зөвлөлөөс мэдээлсэн.

Монгол Улсын Ерөнхий сайд танаас Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас шүүхийн шийдвэрийн дагуу төсвөөс нөхөн олгохоор төсөвлөсөн 25 тэрбум 711 сая төгрөгний талаар дараах асуулга асууж байна

1. Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан Шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн төлөх 25 тэрбум 711 сая төгрөгөөс хэдэн төгрөгийг аль яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагад хуваарилсан,

2. Ажлаас хууль бусаар халагдсан нийт хэдэн албан тушаалтанд дээрх мөнгийг олгох талаар, тэдгээрийн хэд нь төрийн жинхэнэ албан хаагч, хэд нь төрийн үйлчилгээний албан хаагч, хэд нь удирдах албан тушаалтан байгаа талаар тодорхой мэдээлэл ирүүлэх,

3. Шүүхийн шийдвэрийн дагуу олгох дээрх мөнгөн дүнг буруутай этгээдүүдээр төлүүлэх асуудлаар судалгаа гаргасан эсэх, хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнуудын судалгаа, хэнээр хэдэн төгрөг төсөвт буцаан төлүүлэх талаар мэдээлэл гаргасан эсэх,

4. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны Ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.1, 103.2,103.3 дахь хэсэгт Захиргааны хууль бус шийдвэр гаргасны улмаас төрд учруулсан хохирлыг буруутай этгээдээс гаргуулах, энэ үйл ажиллагааг тухайн байгууллагын аудитын нэгж, ийм нэгж байхгүй бол төрийн аудитын байгууллага хэрэгжүүлэхээр тодорхой заасан байна. Хуулийн энэ зүйл заалт хэрхэн хэрэгжиж байгаа эсэх талаар, Хууль бус шийдвэр гаргаж төрд хохирол учруулсан хэдэн албан тушаалтан хэдэн төгрөгийн хохирол өмнө нь нөхөн төлсөн, цаашид төсөвт суулгасан дээрх мөнгөн дүнг буруутай этгээдээр төлүүлэх эсэх талаар тодорхой хариу ирүүлнэ үү" гэжээ

 

Эх сурвалж : Demparty.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?