“МОНГОЛ АЛТ” АЯНЫ ХҮРЭЭНД БАНКНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017-10-12  

МОНГОЛБАНК зурган илэрцүүд

Төгрөгийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх хэрэгсэл болсон алтны худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанк  “Монгол алт” аяныг арилжааны банк, төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд албан ёсны алт худалдан авалт хэрхэн хийгддэг тухай мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэхийн хамт алт олборлогч аж ахуйн нэгж, иргэдэд зориулсан уулзалт, өдөрлөгүүдийг аймаг орон нутгуудад зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд арилжааны банкнуудын үнэт металл, нөөц хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан алт худалдан авалтын тухай сургалтыг 2016.10.10-ны өдөр зохион байгууллаа. Сургалтаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын Эрдэнэсийн сангийн ахлах мэргэжилтэн Д.Алтансүх, Гадаад валютын улсын нөөцийн удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Өсөхбаяр нар  Монголбанкны алт худалдан авалт, Гадаад валютын улсын нөөцийн удирдлага сэдвүүдээр тус тус мэдээлэл өглөө.

Монголбанкны алт худалдан авалт нь Ашигт малтмалын тухай хууль, Эрдэнэсийн сангийн тухай хуулиар тус тус зохицуулагддаг. Эдгээр хуулийн хүрээнд алт худалдан авалтыг нэмэгдүүлэх бодлого баримталж, 2016 оны 12 сарын 14-ний өдрийн Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар алт худалдан авах үнийг  Лондонгийн үнэт металлын биржийн өдрийн ханштай нийцүүлдэг болсноор 2017 оны 10 дугаар сарын эхний долоо хоногийн байдлаар тушаасан нийт алтны хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.1 тонноор нэмэгджээ. Монголбанк оны эцэст алт худалдан авалтаа 19-20 тоннд хүргэх,  цаашид энэ хэмжээг тогтмол нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт алт худалдан авах боломжийг бий болгохоор мэргэжлийн болон олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж эхлээд байна. Үүнээс гадна  Монголбанкны харъяа Үнэт металл сорьцын лаборатори байгуулах талаар судалж байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ:МОНГОЛБАНК

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?