ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО ХУРАЛДЛАА

2017-10-13  

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2017.10.13) хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр товлоод байсан юм. Тус байнгын хороо пүрэв гарагийн (2017.10.12) хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын дахь АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Р.Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах тухай захирамжаа хүчингүй болгосон тухай 0772 дугаартай албан бичиг илгээн, уг асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг Улсын Их Хуралд ирүүлсэн тул Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд өндөрлөж буйг Байнгын хорооны дарга мэдэгдэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?