АМАРБАЯСГАЛАНГИЙН ЗАРЛАСАН САЙДАД НЭР ДЭВШИГЧДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ?

2017-10-13  

Үргэлжлэл, эхлэл нь өчигдрийн дугаарт:

Ч.ХҮРЭЛБААТАР САНГИЙН САЙД 

МАН-ын боловсролтой залуучуудын төлөөлөл байсан. Тиймээс чадалтай залуучуудыг дэмжих зорилгоор Сангийн Яамны төрийн нарийн бичгийн даргаар анх томилж байсан. Австралид магист хамгаалсан. Хожим нь томилгооноос хоцрохоо больсон нэгэн. Сангийн сайд, Эрчим хүчний сайдаар ажилласан. Увс аймгаас тогтмол нэр дэвших болсон нь намдаа байр суурьтай болсны илэрхийлэл. 2012 онд хэл ам дагуулан сонгогдсон. 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдоход нь " бэлэн" сангийн сайд гэж түүнийг харж байсан. Гэвч нь нам нь түүнийг биш, нутаг нэгт Чойжилсүрэнг Сангийн сайдаар томилоход дургүйцлээ нууж чадаагүй. Тиймээс ч Ж.Эрдэнэбатын Засгийн Газрыг хурцаар шүүмжлэгчийн байр суурийг баримталж, Засгийн газрыг огцруулахад хамгийн идэвхтэй зүргэсэн гишүүний нэг. Увсын гурван сайдын нэг.

Н.ЦЭРЭНБАТ-БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД

Увс аймгаас сонгогдсон. Бизнесийн салбараас улс төрийг сонгосон замналтай. Сайн, муу аль ч талаараа хараахан танигдаж амжаагүй. Батлан хамгаалахын сайдад нэр дэвшээд " цэргийн албыг нэг ч өдөр хааж байгаагүй" гэдэг шалтгаар ам руугаа алгадуулсан. Тэглээ гээд улам хожсон. Маш их хөрөнгө, мөнгө, төсөв, төсөл эргэлдэж байдгаараа алдартай Байгаль Орчны Яамны сайдын суудал түүнийг тоссон. Сайд болох хувьтай байж. Түүний дээлний захыг ах Нямдорж нь мушгисан нь түүнийг сайд болоход шууд нөлөөлсөн. Цэрэнбат бол "цоорсон" сайд юм.

Ц.ДАВААСҮРЭН-ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД

Төрийн албыг маш эртнээс хашсан. Түүний анхны карьер нь Сангийн Яамны төрийн сангаас эхэлсэн гэдэг. Тэр үеэс л түүний нэр алдар бизнесийн хүрээнд түгсэн гэдэг. Түүнээс хойш УИХ-д олонтаа сонгогдсон. Намдаа жийгдэж хүртэл үзсэн. 2012 оны сонгуулиар намаасаа нэр дэвших эрхээ авч чадалгүй, бие даан нэр дэвшиж, ялалт байгуулсан. Нэг хэсэг Н.Энхбаяр даргыг дагаж МАХН-д орох нь ч гэдэг яриа гарч байсан ч, Тэрбишдагва, Ч.Улаан нарын адил намаа солиогүй. Харин 2016 онд МАН-даа дахин нэг суудал авчирснаар нам дах байр суурь нь дахин бэхэжсэн. Тиймээс түүнийг Эрчим Хүчний сайдаар томилох болов. Хөвсгөл аймгаас томилогдож буй 3 сайдын нэг. Ж.БАТ-ЭРДЭНЭ- ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Зам тээврийн дэд сайд хийх үеэсээ л олонд илүү танигдах болсон. Юмны ардуур нуугдаад байдаггүй зан чанар нь ажиглагддаг. Өмнөө тавьсан зорилготой залуу улс төрч. Булганаас нэр дэвшихийн тулд Булган аймагт шилжиж, ажиллаж амьдарсан. Ялалтаа ч байгуулсан. Засгийн газрыг огцруулахын эсрэг тууштай зогссон. 32- ын бүлэгтээ нөлөөтэй болсон нэгэн.

Ц.ЦОГЗОЛМАА-БОЛОВСРОЛЫН САЙД

Монголын улс төрд танигдсан эмэгтэйчүүдийн нэг. Хотын фракцын нөлөө бүхий төлөөлөл гэж үздэг. Төрийн шат шатны албыг хашиж байснаас Сүхбаатар дүүргийн дарга Цогзолмаа гэдгээр нь иргэд илүү таньдаг, мэддэг. Дайчин, тэмүүлэлтэй эмэгтэй улс төрч. Боловсролын салбар бол түүнд ойрхон гэж болно. СУМЬЯАБАЗАР- УУЛ УУРХАЙН САЙД Түүнийг Монголын ард түмэн мэдэхгүй гэвэл алдас болно. Улсын их Хуралд суугаа Монгол улсын гурван аваргын нэг. Японы сумогийн Их Аварга Дагвадоржийн төрсөн ах. Энэ утгаар нь хөөвөл, аварга дүү болон ерөнхийлөгч Х.Баттулгын нөлөөгөөр чухам Уул уурхайн сайд болсон гэх хардлага бий. Уул уурхайн хөгжлийн курс Япон тийшээ хазайх хандлагыг ч тодорхойлж байна гэж үзэж болох талтай. Энэ бол Оросын хил рүү төмөр зам тавих, Владивостокоор дамжуулан Япон улс руу нүүрс гаргах тухай Путин, Абэ нартай Х.Баттулга ерөнхийлөгчийн хэлцсэн асуудлын үргэлжлэл ч харж болох. Үүнийг харах , ажиглах үлджээ. Түүнээс Сумьяабазар аваргыг сайд болгоё гэсэн бол Бат-Эрдэнэ аваргын ижил Батлан хамгаалахын сайд болгож болох л байсан. Уул уурхайн сайд болно гэдэг нь учиртай.

Д.САРАНГЭРЭЛ-ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД

Намд ойртсон телевизийн эздийн нэг. Сайн сэтгүүлчээс гадна, сайн менежер гэдгээ харуулсан. У.Хүрэлсүхийн буянаар УИХ-д анх удаа хөл тавьсан. У.Хүрэлсүх нь УИХ-ын гишүүнээс татгалзсан тул жагсаалтаар түүний ард бичигдсэн байсан Сарангэрэл тангараг өргөж УИХ-ын гишүүн болсон. 2016 оны сонгуулиар Хан -Уул дүүрэгт Ц.Нямдорж гишүүнтэй дөрөө хоршуулан нэр дэвшиж хоёр дахь удаагаа сонгогдсон. Өнгөрсөн 4 жилд эрүүл мэндийн салбарт хамгийн их анхаарал тавьсан эмэгтэй улс төрч гэж түүнийг нэрлэдэг. Сэтгүүлч хүний хувьд асуудлын голыг олж хатгах, мөн чанарыг нь илрүүлэх гэсэн хандлага ажиглагддаг. Эрүүл мэндийн сайдаар сэтгүүлч мэргэжилтэй, эмэгтэй улс төрч томилогдож буй хоёр дахь тохиолдол. Өмнө нь сэтгүүлч, улс төрч Ганди томилогдож байсан.

Н.ЭНХБОЛД-БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД

Хамгийн туршлагатай парламентачдын нэг. Москва хотод мэргэжил эзэмшсэн. Хэвлэлийн мэрэгжилтэй. "Монгол хэвлэл" нэгтгэл удирдаж байхаас нь сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагынхан түүнийг мэдэх болсон. Сонин хэвлэл цаасыг Монгол хэвлэл нэгтгэл л мэдэж байсан үе. Дараа нь Монголын Хэвлэлийн Хүрээлэн, "Чөлөөт хэвлэл" хэвлэх үйлдвэр байгуулах ажилд гар бие оролцсон хүний нэг. Энэ утгаараа Монголд ардчилалыг бэхжүүлэх, чөлөөт хараат бус хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүний нэг. Австралид магист хамгаалсан. Олон улсад Монголын парламентийг төлөөлдөг статустай. УИХ-ын дарга Б.Энэбиш, ерөнхийлөгч Н.Баганбанди нарын ажлын албанд ажиллаж байсан туршлагатай. Гадаад хэргийн сайдаар ч ажиллаж байсан МАН-ын хамгийн чадалтай боловсон хүчний нэг.

Б.БАТЗОРИГ-ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД

Нутаг ус нь Ховд. Нутагт нэгт сумо бөх Кюкюшү Батбаяртай бизнесээ хоршиж байсан. Намдаа, хотын фракцыг төлөөлдөг. Баянзүрх дүүргийн засаг даргаар ажиллаж байсан. УИХ-д 2 удаа дэвшиж, нэг удаа сонгогдсон. Аж ахуйн ажлын арвин туршлагатай. Дүүрэгтээ барьсан хоёр банхрын хөшөөнөөс болж хэл аманд ороогдож байсан.

С.ЧИНЗОРИГ- НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД

Өвөрхангай аймгаар овоглодог. Аймгийнхаа намын даргаас улс төрийн карьераа эхлүүлсэн. 2012 онд саналаа луйвуурдуулсан гэж маргасан ч , ашиг тусыг олоогүй. Гэвч МАНАН-гийн Засгийн Газарт Нийгмийн Хамгааллын сайдаар ажилласан. Мэргэжлийн олон хүмүүсээ намын харьяаллаар халсан гэдэг шүүмжлэл тухайн үед түүнийг сүүдэр мэт дагасан. Намын гишүүдээ байршуулах, гишүүдээ хоолонд хүргэх даалгавар нь ингэж харагдсан. Хүн нь аядуу зөөлөн, ажлын арга барил сайтай гэж нөхөд нь үздэг.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
eagle:MONGOLD AVTO ZAM IH TAVIJ BAINA HURDNII ZAM BOLGOJ OORCHILMOOR YUM NUURSEE AVTO ZAMAAR GARGAH DELHIID MOODNOOS GATSAN DELHIIN IHENH OROND HURDNII ZAM MOODOND ORJ BAIN 2017-10-13
ЗОЧИН:ЦЭРЭНБАТ ГЭЖ МЭДЭХГҮЙ Л ЮМ БАЙНА 2017-10-13
Tuguldur:tsogtsolmaag demjij bna.emegtei hun ene salbariig sain avaad yavj chadnaa 2017-10-13
zochin:zarim humuusiig meehguin bna Tserenbat gene uu 2017-10-13
янжаа:Даваасүрэнг дэмжиж байна 2017-10-13
янжаа:DAWAASURENG DEMJIJ BNA 2017-10-13
zochin:tserenbataas busdiig ni mednee demjij bn 2017-10-13
БҮРГЭД:Цэрэнбат, Сумьяабазар гээд л сонин сайдуудтай яаж ажиллана даа Ерөнхий сайдаа. 2017-10-13
Зочин:Сумъяабазар Сарангэрэл хоёр болиочээ! Юу хийж чадах юм нүдний булай! 2017-10-13
zochin:Sarangerel , Sumiyabazar salbartaa yah bol , busad said nar urdiin zasgiin gazriig ajliig zudreh umgui sain hiine gedegt irgej demjij baina . 2017-10-13
zochin:Sarangerel , Sumiyabazar salbartaa yah bol , busad said nar urdiin zasgiin gazriig ajliig zudreh umgui sain hiine gedegt irgej demjij baina . 2017-10-13
Хангай:Нохойн хөшөө бариулсан Улсад хохирол учруулсан хүн ,СБД-ийн засаг хийж байхдаа алдаа дутагдал гаргасан, сэтгүүлч бабка энэ тэр бол олигтой ажил хийж чадахгүй дээ эднийг дэмжихгүй байна 2017-10-17
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?