ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДААР Д.ЦОГТБААТАРЫГ 91.3 ХУВИЙН САНАЛААР ДЭМЖЛЭЭ

2017-10-18  

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Гадаад харилцааны сайдаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг томиллоо. Нийт санал хураалтанд 69 гишүүн оролцсоноос 63 нь дэмжлээ. 

Д.Цогтбаатарын товч намтар

Төгссөн сургууль, мэргэжил

- 1988 онд 16 дугаар орос дунд сургууль

- 1994 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, улс төр судлалын мэргэжилтэй

- 1998 онд Австралийн Үндэсний их сургуулийн хуулийг олон улсын хуульч мэргэжлээр

Ажилласан байдал

- 1994-1996 онд Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташе

- 1998-2000 онд Нэгдүгээр газар, Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн

- 2000-2002 онд Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал

- 2002-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх

- 2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга

- 2011-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх

- 2013 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

- 2014-2015 онд Барилга, хот байгуулалтын сайд

- 2015 оноос Нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга

- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

- 2016 оноос Хүний эрхийн дэд хорооны даргаар тус тус ажиллаж байна.

 

 

Ц.БАТТУЯА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:капитализмийн мөнхийн дагуул хямрал байдаг. хямралыг давахад эн тэргүүнд авдаг ара хэмжээ бол эдийн засгийн харилцаа багатай орноос уучлал гуйж элчин сайдын яамаа түр хугацаагаар хаадаг жишиг олон улсын харьцаанд байдаг. ажээ. хэрэв МАНАН мафийн бүлгийнх л биш бол хямралыг давахад энэ арга хэмжээ чухал гэдгийг санаж хэрэгжүүлээрэй 2017-10-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?