Францын ерөнхийлөгч Э.Макрон 18-нд Ерөнхийлөгчийн ордондоо нээлттэй үг хэлэхдээ : Энэ он гарснаас хойш Франц улс 13 удаагийн халдлагын оролдлогыг илрүүлсэн. Францын аюулгүй байдлын гол заналхийлэл бол терроризм юм. 2015 оны 11-р сараас хойш, терроризмын эсрэг ажиллагааг эрчимжүүлж, улс орон өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа. Энэ оны 11-р сард өндөржүүлсэн бэлэн байдлаа цуцалж, терроризмын эсрэг шинэ хуулийн төсөл хэрэгжүүлж, терроризмын эсрэг үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна" гэжээ. Бид цаашид хүчирхийлэлд хатуу цохилт өгөх болно" гэж мэдэгдлээ.
Францын Сенат 18-нд санал оруулан терроризмын эсрэг шинэ хуулийн төсөл баталжээ. Энэ төслийг 10-р сарын эхээр Францын Үндэсний хурал баталсан юм.
Ц.БАТТУЯА