ДЭЭД ШҮҮХ ХҮН НАМЫН ДАРГЫГ БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗЛАА

2016-03-18  

Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх хуралдаанаар өнөөдөр “Хөдөлмөрийн үндэсний нам”-аас ирсэн шинээр сонгогдсон намын даргыг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцлээ.

Шүүх хуралдаан дөнгөж сая шийдвэрээ гаргаж, нэг намаас хоёр даргын нэр бүртгүүлэх хүсэлт нь Улс төрийн намын тухай хуулийг зөрчиж байгаа учраас Б.Найдалаагийн хүсэлтийг түдгэлзүүллээ. Иймд өмнө нь ХҮН-ын даргаар ажиллаж байсан С.Боргил албан тушаалдаа хэвээр үлдэж байна. Хөдөлмөрийн үндэсний нам энэ сарын 2-ны өдөр Төв хорооны ээлжит бага хурлаа хийж, Б.Найдалааг тус намын даргаар сонгоод байсан юм. 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?