АЛТ ТУШААЛТ 8 ХУВИАР, ГВАН 40.05 ХУВИАР НЭМЭГДЭВ

2017-10-26  

Монголбанк энэ оны 10 дугаар сарын 25-ний өдрийн байдлаар аж ахуйн нэгж, иргэдээс нийт 16.8 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8 хувийн өсөлттэй байна.

 Монголбанк энэ онд иргэд, аж ахуйн нэгжүүдээс 20 тонн алт худалдан авах зорилт тавин ажиллаж байна. Уг зорилтын хүрээнд Монголбанкнаас “Монгол алт” аяныг 2017 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн гурван сарын хугацаатай зарлан, алтны олборлолт, худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор олон нийтэд мэдээлэл түгээж ажиллаж байгаа юм.

 Алт тушаалт нэмэгдэж буйтай холбогдуулан Монгол Улсын Гадаад валютын албан нөөцийн хэмжээ ч нэмэгдэж байна. Тодруулбал, энэ оны 8-р сарын эцсийн байдлаар ГВАН 1599.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 40.05 хувиар нэмэгдэв.

 

 

ЭХ СУРВАЛЖ:МОНГОЛБАНК

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?