“Бүх аймаг, сум, дүүргийн намын хороод хэлэлцүүлэгт оролцсон. Хэлэлцүүлгийн нэгдсэн дүн гарчихлаа. Одоо үндэсний хороогоор хэлэлцүүлнэ. Нам нэгдэхгүй гэдэг шийдвэр гарсан гэж ойлгож болно. Маш өндөр хувьтай гарсан. Тиймээс АН-тай нэгдэх асуудал цаашаа явахгүй гэсэн үг. Тэгээд цаг хугацааны хувьд боломжгүй болчихлоо. Харин ХҮН-тэй эвсэхээр хоёр талаас ажлын хэсэг гараад эвслийн асуудлаар яриа хэлцэл эхлүүлж байна. Зарим намаас ч гэсэн эвсч орох санал ирж байгаа. Цаг хугацааны асуудал. Дөрөвдүгээр сарын дундуур ямар намтай эвсч орох вэ гэдэг нь тодорхой болчихно” гэж ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Янтай “Монголын мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
А.САЯН