ХҮРЭЛБААТАРЫН ИДЭВХЖИЛ БА ШҮҮМЖЛЭЛ

2016-03-21  

МАН-д Ц.Нямдоржоос өөр олигтой дуугардаг хүн байдаггүй гэдэг. Тэгвэл түүний нутгийн хүү Хүрэлбаатар ахыгаа залгамжлахаар хэлд оржээ. Тэр нэг их дуугараад байдаггүй. Төсөв мөнгөний асуудал ярих үеэр эдийн засагч, мөн сангийн сайд хүн байсны хувьд дуугарчихдаг. Гэхдээ сүүлийн үед нэлээд идэвхжилээ. Сонгууль хаяанд ирсэнтэй ч бас холбоотой. Өмнөх жилүүдэд юу болсныг, ард түмний амьдрал хэрхэн доройтсоныг ярьж хэвшээгүй. АН-ын е/н/б-ийн дарга Эрхэмбаярын "Энэ дөрвөн жилийн хугацаанд ард түмний амьдрал дээшилсэн" гэж хэлсэн үг түүний гэдэнг хөдөлгөжээ.

"Хэдэн даргын амьдрал сайжирсан байх. Ард түмэн ядуурсан" гэж тэр эсэргүүцлээ. Тэрбээр УИХ-ын дарга сонгуулийн хууль зөрчсөн тул тэдний нам сонгуульд оролцох эрхгүй ч гэж хэлээд авсан байна. АН-ын сонгуулийн гол хөзөр болсон ипотекийн хувийг 8-аас 5 болгохдоо төсвийнхөө бодлогод суулгаагүй нь сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа аж.

 

 

Ц.ОТГОНБАЯР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?