Том болох, нөлөөтэй болох, хүчирхэг болох хэцүү. Тэр тусмаа хэт томрох. Нэг бол идүүлнэ. Үгүй бол иднэ. Гэхдээ хэзээ нэгэн цагт энэ ээлж заавал ирдэг. Орост, урд хөрш Хятадад ч, Солонгост ч ийм үйл явдал ар араасаа өрнөсөөр байна. Эрх мэдэл гэдэг бол албан тушаал. Эрх гэдэг бол мөнгө. Эрх мэдэл, мөнгөний төлөөх дажин ил боллоо. Та бид олон жилийн турш үргэлжилсэн эрх мэдэл, мөнгөний төлөөх мөргөлдөөний зөвхөн "утааг нь" үнэртэж байна. Энэ бол эдийн засгийн бүлэглэлийн үхэх сэхэхийн төлөөх мөргөлдөөн юм. Женког шахна. Улс төрийн тойргоос түүнийг шахаж гаргана. Яагаад гэвэл, Баттулга улс төрч хэвээр байх нөхцөлд түүний хүчийг бүрмөсөн бууруулж чадахгүй. Тиймээс түүнийг сул бизнесмен болгох сонирхол давамгайлжээ. ЦЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсээр мэдүүлэг өгөхөөр дуудагдсан Женко группийнхэн холхиж байгаа нь Женкогийн хуруу хумсыг тайрах гэсэн оролдлогын илрэл гэж харж болно.
Э.ЗАЯАБАТ