Олон улсын Олимпийн Хороо ийм шийдвэр гаргахад ойртжээ. Энэ тухай мэдээллийг Оросын тусгай албаныхан аль хэдийнээ гартаа оруулж, Путинд мэдээлсэн байна. Хориглосон эм тариа хэрэглэсний учир Оросын тамирчдын оролцох эрхийг хориглосон шийдвэрийг ОУОХ-ноос удаа дараа гаргасан. Тэгвэл энэ олимпоос эхлэн ОХУ-д арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Хориглосон эм тариа хэрэглэсэн тамирчдыг хасна, тэнцсэн нэгнийг нь оролцуулна, гэхдээ Оросын нэрийн өмнөөс оролцохыг нь хориглох юм байна.
Мөн Оросын далбааг хасаж, төрийн дууллыг нь эгшиглүүлэхгүй байх чиглэл нэгэнт өгөгджээ. -Би мэдэж буй. Энэ бол АНУ-ын шахалт, нөлөөгөөр хийж буй улс төрийн алхам. Бид хэзээ ч өөр улсын далбаан дор жагсахгүй. Хэрвээ энэ үйл явц цаашид газар авах юм бол бид хариу арга хэмжээг авна. Олимпизмийн үйл ажиллагаанд ч нөлөөлж чадна. Энэ бол ирэх оны 3-р сард болох ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх гэсэн арчаагүй оролдлого гэж Путин хэлэв.