“АЙТҮҮЛС” ХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА 184.4 ХУВЬД ХҮРЛЭЭ

2017-11-09  

монголын хөрөнгийн бирж зурган илэрцүүд

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д бүртгэгдсэн хамгийн отгон компани болох “АйТүүлс” ХК нь нийт хувьцааны 38,86%-ийг буюу 13.4 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож байгаа билээ. Өчигдрийн байдлаар буюу 11 дүгээр сарын 08-ны өдөр нийт захиалга нь 115%-д хүрсэн байсан бол өнөөдрийн байдлаар 627 хувь хүн, аж ахуйн нэгжээс нийтдээ 24.6 сая ширхэг үнэт цаасны худалдан авах захиалга ирснээр, захиалгын хэмжээ 184.4 хувьд хүрлээ.

“АйТүүлс” ХК-ийн үнэт цаасыг худалдан авах захиалга нийт худалдах тоо ширхгээс давсан тул дараах нөхцөлүүдээр хуваарилна. Үүнд:

1.   50.0 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй захиалгыг бүрэн биелүүлж, 50.0 сая төгрөгөөс дээш давсан дүнг хувь тэнцүүлэн хуваарилна.

2.   50.0 сая төгрөг хүртэл захиалгуудын дүн нь нийт татах үнийн дүнгээс давсан тохиолдолд 1.0 сая төгрөг хүртэлх үнийн дүнг бүрэн биелүүлж, 1.0 сая төгрөгөөс дээш дүнг хувь тэнцүүлэн хуваарилна.

3.   Хөрөнгө оруулагч захиалгаа 2 ба түүнээс дээш удаа хувааж өгсөн эсвэл 2 ба түүнээс дээш тооны үнэт цаасны компаниар дамжуулан захиалга оруулсан тохиолдолд захиалгыг нэгтгэж нийлбэр дүнгээр тооцно.

“АйТүүлс” ХК-ийн үнэт цаас худалдан авах захиалгыг 11 дүгээр сарын 10-ны өдөр хаана.

 

 

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?