ҮНЭТ ЦААСНЫ БОЛОН ХААБ-ИЙН ЗУУЧЛАГЧ КОМПАНИУДЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

2017-11-09  

санхүүгийн зохицуулах хороо зурган илэрцүүд

Санхүүгийн зохицуулах хороо өнөөдөр хуралдаж, 2015 оны хоёрдугаар хагасаас хойш санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан ирүүлээгүй, газар дээрх үзлэг шалгалтад хамрагдалгүй зайлсхийсэн, шаардлага хангахгүй тул гишүүнчлэлээс хасах саналыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-аас ирүүлсэн болон түдгэлзүүлсэн хугацаанд зөрчил дутагдлуудаа арилгаагүй “Догсон ҮЦК” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх /брокер, дилер/ тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов. Мөн, Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө Хорооноос 2015 оны нэгдүгээр сард авснаасаа хойш огт үйл ажиллагаа явуулаагүй “Ховд бирж ХААБ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Түүнчлэн, хуралдаанаар зарим Хадгаламж, зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, нэг хоршооныхыг түдгэлзүүлэв. Шинээр байгуулагдаж буй, 2.5 тэрбумын төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгийн босго шаардлагыг хангасан нэг аж ахуйн нэгжид банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, мөнхүү зохих үзүүлэлтийг хангасан нэг ББСБ-д санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж өгсний зэрэгцээ бас нэг компанид даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.

 

ЭХ СУРВАЛЖ:СЗХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга