НАМУУД ЭВСЭЖ ОРОЛЦОХООС ӨӨР ЗАМ ҮЛДЭЭГҮЙ

2016-03-21  

Хуучин намуудын нэр хүнд унасан. Шинэ намууд нь сонгуулийн шинэ хуулинд хавчигдсан. Шинэ хүнд өөрийгөө таниулах боломж хязгаарлагдмал. Хууччуулын ихэнх нь дахин сонгогдох магадлал бага. Ихэнх намууд мухардалд орсон зэрэг нь шинэ боломжийг хайх, эрэлхийлэхээс өөр арга зам үлдээгүй гэж шинжээчид үзэж байна. Улс төрийн намууд сонгуулийн дараа нэгдэж, хамтарсан засгийн газар байгуулья гэдэг гэрээг хийх нь холгүй байна. Энэ сонгуулийн үр дүн ямар гарах нь туйлын бүрхэг байгаа нь ийнхүү улс төрийн намуудыг түгшээхэд хүргэжээ. Ямар ч гэсэн хэн нэгэнтэй эвсэх ёстой гэдэг байр суурь давамгайлж байгааг төвөггүй ажиглаж болно.

Тиймээс ч МАН+МАХН, МАХН+МНН, АН+МҮАН+ИЗНН, ИЗНН+ХҮН НАМ гэсэн таамаглал зүгээр ч нэг "нисээгүй".

Ямар ч гэсэн ХҮН нам, МАХН нэлээд үнэд орох төлөвтэй. Тэдгээрийн дарга нар хэн байхаас үл хамаарч байгаа нь улс төрийн намуудын "хорхойг хүргэх", "хорхойтой араандаа зуух" нөхцөл болжээ.

 

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?