ЗО ЖИЛ ДАРАНГУЙЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨСӨӨ ЗИМБАБ УЛС ТӨРИЙН ЭРГЭЛТЭЭР САЛАВ

2017-11-16  

Мягмараас Лхагва гарагт шилжих шөнө Зимбаб улсын ерөнхийлөгч Роберт Магубе болон сангийн сайд Чомбо нарыг баривчилсан байна. Цэргийнхэн Зимбабын нийслэлийн замын бүх уулзварыг танк, цэргийн машин техникээр хаасан тухай мэдээлж байна.

Радиогоор зөвхөн цэрэг дайны дуу нэвтрүүлж, завсар хооронд нь босогчдод хандсан мэдээлэл цацаж байсан байна. "Улс орныг сүйрүүлсэн, баялгийг зөвхөн хувьдаа завшсан Магубе ерөнхийлөгчийн авилгын торыг бид таслахыг хичээж байна. Энэ бол огтоос цэргийн эргэлт биш" гэж бослогын удирдагч хошууч генерал Мойё ард иргэддээ хандаж хэлсэн үгэндээ онцлов. Эрх баригч ЗАНУ намын G-40 фракцын хувьд төрийн жолоог ерөнхийлөгч Магубегийн 52 настай эхнэрт шилжүүлэх санаа бодол агуулж байсан бол, босогчид дэд ерөнхийлөгч Мнангагваг сонгосон байна.

- Бид улс орны нийгэм, улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулахын төлөө ажиллаж байна. Байдал хурцадвал цэргийн мөргөлдөөнд ч хүрэх аюул нүүрлэнэ гэж хошууч генерал Мойё радиогоор мэдэгдсэн байна. Нөгөө дэд ерөнхийлөгч Мнангагва нь бослого гарахаас өмнөхөн Өмнөд Америк, Хятад улсын аль нэгт бүгсэн байсан гэх мэдээлэл ч байна.

Сонирхолтой нь баривчлагдан хорионд байгаа ерөнхийлөгчийн 52 настай эхнэр нь зэргэлдээх Намиби улс руу дүрвэжээ. Хамт хорионд байсан эхнэр нь хэрхэн дүрвэсэн болохыг хэн ч тайлбарлаж чадахгүй байна. Харин гадагшаа бүгсэн дэд ерөнхийлөгч Мнангагва эх нутагтаа ирсэн байна. Түүнийг тун удахгүй улс орноо толгойлох болно гэж Зимбабын хэвлэлд дурджээ. Ерөнхийлөгч Магубегийн хувьд 1988 оноос хойш тасралтгүй 29 жил улс орноо удирдаж буй хамгийн өндөр настай дарангуйлагч гэж өрнөдийн хэвлэлд тодорхойлсон байна. Тэр эдүгээ 93 насыг зоогложээ.

 

 

 

Э.ГАНТУЛГА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Жагаа:МАНАЙ УЛС ЯГ ЭНЭ ЖИШГИЙН ДАГУУ Л ЯВААД БАЙГАА. НЭГ Л ӨДӨР ИЙМ ЮМ БОЛОХ ВИЙ ДЭЭ 2017-11-16
Zochin:dampuursan erunhiilugch... 2017-11-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?