М.ЭНХБОЛДЫН ИТГЭЛИЙГ ХҮЛЭЭСЭН ХҮНЭЭР ХАЯНХЯРВАА ТОДОРСОН

2017-11-17  

Хаянхярвааг намын даргад биш өөр албан тушаалд сойж байсан байдаг. Түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдыг ялмагц УИХ-ын даргаар өргөмжлөхөөр зэхэж байсан нь нэгэнт нууц зүйл биш болжээ. Харин намын даргад Эрдэнэбатыг дэвшүүлэхээр зэхэж байсан хөтөлбөр нь нурсан. Тиймээс өөр сонголт хийхэд хүрсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан учир намын даргад өрсөлдөх нь тун зохимжгүй гэдэг дүгнэлтийг М.Энхболд өөртөө хийсэн байна. Өрсөлдвөл хүчтэй өрсөлдөгч болно гэдэгтээ ч эргэлзэхгүй байгаагаа ойр тойрныхондоо дуулгажээ. Тэгэхээр нам доторхи ялалтын төлөөх тэмцэлд Хаянхярвааг сойжээ.

Хотынхноос гадна, хөдөө орон нутгийн гишүүдийн саналыг ч авах магадлал өндөртэй гэж тооцсон байна. Дээр нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга хийж байгаа нь ч намын даргад өрсөлдөхөд дэм болох албан тушаал ч гэж үзжээ. Ирэх долоо хоногт эхлэх Намын Их Хуралд нийт 1309 төлөөлөгч сонгогдсон. УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, дэд сайд, төрийн бичгийн дарга, агентлагийн дарга нар, аймгийн намын хороодын дарга нар болон Удирдах Зөвлөлийн гишүүд квотоор мандат авсан байна. Мөн нийт гишүүдийн 25% нь буюу 300 нь эмэгтэй төлөөлөгчид сонгогдсон байна.

Өрсөлдөөнд Хүрэлсүх, Хаянхярваа хоёрын хэн нь ялах тодорхой болсон. Хүрэлсүх маш эртнээс бэлдсэн бол Хаянхярваа санамсаргүй, хажуунаас орж ирсэн. Хүрэлсүх үнэмшил итгэлээрээ дэвшсэн бол Хаянхярваа бусдын ятгалгаар дэвших жишээтэй зөрүү харагдаж байна. Тэгэхээр хэн ялах вэ ? Гэдгээс илүү -Хэдээр Хүрэлсүх ялах вэ? гэдэг асуудлыг л гишүүд, төлөөлөгчдийн хүрээнд хэлэлцэж байна.

 

 

Э.ЖАРГАЛСАЙХАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?