НИЙТИЙН СОНСГОЛ ЯВУУЛАХ САНАЛ ГАРГАСАН Ж.БАТЗАНДАН УИХ-ЫН ДАРГААС ХАМГААЛАЛТ ХҮСЧЭЭ

2017-11-17  

УИХ-ын гишүүн Ж.Батзандан нь МУ-аас БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Б.Хурцыг томилох гэж байгааг эсэргүүцэж, нийтийн сонсгол явуулах саналыг гарган тэмцэл явуулж байгаа. Тэгвэл Ж.Батзандан гишүүнийг ТЕГ-ын дарга асан Б.Хурц АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд " Батзандан аятайхан байгаарай, үгүй бол орон дотор чинь хүнээр хорлуулж алж чадна шүү" гэж хэлсэн байна. Иймд Ж.Батзандан гишүүн Улсын Их Хурлын дарга М.Энхболд болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг, Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт хандан өөрийн болон гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэнд, амь насыг төрийн хамгаалалтад авахыг хүсчээ. 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?