УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ АН-ЫН НАМЫН БҮЛЭГ ТАВ ХОНОГИЙН ЗАВСАРЛАГА АВЛАА

2017-11-17  

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10 цаг 56 минутад, гишүүдийн 55.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргасан ч, хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь татгалзлаа.  

Иймд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуралдаанд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Д.Эрдэнэбат нар уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх талаар горимын санал гаргаж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр Монгол Улсын эдийн засаг, банк санхүүгийн систем амаргүй байгаа цаг үед Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хаалттайгаар хэлэлцэх шаардлагатай гэсэн горимын санал гаргав. Харин УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Банкны зээлийн хүүд Монголбанк хязгаар тогтоохоос эхлээд банкны асуудлыг нухацтай авч үзэж, ярилцах шаардлагтай тул АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсныг мэдэгдсэнээр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?