РОБЕРТ МУГАБЕ ЭРХ БАРИГЧ НАМЫН ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЖЭЭ

2017-11-20  

Өнгөрсөн Бямба гарагт буюу 11-р сарын 19-нд Зимбаб улсын ерөнхийлөгчийн ордонд, тус улсын ерөнхийлөгч Роберт Мугабе телевизээр үг хэлж, ирэх сард эрх баригч намын их хурлыг даргалан хуралдуулахаа мэдэгдсэн бөгөөд албан тушаалаа  өгөх тухай огт дурдаагүй байна.

19-нд, Африк Үндэсний Холбоо Төв хорооны онцгой хуралдаанаа хуралдуулж,  Роберт Мугабег Холбооны тэргүүн, нэгдүгээр нарийн бичгийн даргын албан тушаалаас нь чөлөөлөхөөр шийдэж, дэд ерөнхийлөгч асан Эммерсон Мнангагвагийн намын харьяаллыг сэргээж тус холбооны тэргүүн, нэгдүгээр нарийн бичгийн даргын албан тушаалд томилохоор шийдсэн юм.

Роберт Мугабе 20 минут орчим үг хэлэхдээ эрх баригч намын гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлжээ. 

Зимбаб улсын төрийн үймээн үргэлжилсээр байна.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?