О.БААСАНХҮҮГИЙН НЭР УИХ-ЫН ДЭД ДАРГАД ЯРИГДАЖ ЭХЭЛЖЭЭ

2016-03-22  

Сонгууль ойртох тусам улс төрийн тогоо улам халуунаар буцалж улс төрчид нам, эвсэл, бүлэг фракцаа солих болон гарах нь ихсээд байна. Үүний нэгэн жишээ нь УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, “Шударга ёс” эвслийн бүлгээс гарна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. Өмнө нь тэдэнтэй УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэгдэж байсан бөгөөд энэ удаад нэр бүхий хоёр гишүүн эвслийн бүлгээ орхихоор болсноо хэвлэлээр дамжуулан олон нийтэд ийнхүү дуулгасан юм. Тэд “Шударга ёс” эвслээс гарснаар уг бүлэг 8 гишүүнтэй болж байгаа юм. УИХ-ын гишүүн Л.Цогын “Шударга ёс” эвслийн бүлгийг төлөөлөн УИХ-ын дэд даргаар ажилладаг. Түүнийг ийнхүү бүлгээсээ гарахтай зэрэгцэн дараагийн УИХ-ын дэд даргын суудалд горилогчдын нэрс тодорчээ. Өөрөөр хэлбэл Л.Цогийн оронд УИХ-ын дэд даргад О.Баасанхүү яригдаж эхэлсэн байна.

 

Х. АЯЛГУУ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Заяа:Хүн хэр хэмжээгээ мэдэх хэрэгтэй ш дээ. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй О. Баасанхүү гишүүнээ 2016-03-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?