12 дугаар сарын 4-нд НҮБ-ын байгаль орчны төлөвлөлтийн газрын гүйцэтгэх захирал Ерик Солхейм НҮБ-ын байгаль орчны асуудлаарх 3 дахь чуулганд “Бохирдолгүй дэлхийд амьдаръя” сэдэвт тайлан дэвшүүлж байгаагаа онцоллоо. Уг тайланд, хүн төрөлхтний амьдрал, хэрэглээний түвшин дээшилсэн, хүн ам ихсэний улмаас бохирдол улам газар авч байгааг дурджээ.
Уур амьсгал, газар шороо, цэнгэг ус, тэнгис далайн бохирдлоос үүдэлтэйгээр хүн төрөлхтний эрүүл мэнд, экологийн системд ноцтой нөлөөлж байна. Энэ асуудлыг зохицуулахын төлөө олон орны засгийн газар олон талт, бүс нутгийн байгаль орчны гэрээ байгуулж цаашид бохирдлын аюулыг арилгах иж бүрэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг тус тус дурджээ.
Эх сурвалж : Синьхуа агентлаг