БЭЭЖИН ХОТНОО ДЭЛХИЙН 270-ААД УЛС ТӨРИЙН НАМУУД ЧУУЛЛАА

2017-12-07  

 УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЧУУЛГАНЫ  ЭРГЭН ТОЙРОНД

Хятадын нийслэл Бээжин хотод 12 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд болж өнгөрсөн дэлхийн улс төрийн намуудын дээд хэмжээний чуулга уулзалтад оролцож, олон орны улс төрийн намуудын үзэл баримтлал, улс орныхоо хөгжлийг жолоодоход удирдлага болгож буй, онол, практикийн талаар сонсож, мэдэх, туршлага солилцох сайхан завшаан тохиолоо.

Дэлхийн 120 гаруй орны 270-аад улс төрийн намын 600-аад төлөөлөгч оролцсон урьд өмнө болж байгаагүй далайцтай, өргөн оролцоотой арга хэмжээг Хятадын Коммунист Нам “Хүн төрөлхтний ирээдүйн нийтлэг цогц нийгэмлэгийг бүтээх нь” сэдвийн дор зохион байгуулж, "Хүчирхэг улс төрийн намыг бүтээх нь; Сорилт ба Хэтийн төлөв; Улс орны хөгжлийн төлөө зүтгэл; Улс төрийн намуудын үндэсний практик ба туршлага; Нэг бүс, нэг зам санаачилгыг хамтдаа үйл хэрэг болгоход улс төрийн намын үүрэг роль; Хүн төрөлхтний ирээдүйн нийтлэг цогц нийгэмлэгийг байгуулах үйл хэргийг жолоодоход улс төрийн намуудын үүрэг роль ба хариуцлага" зэрэг салбар хуралдаанууд болов.

Энэхүү өндөр хэмжээний чуулганыг ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жинь Пин нээж хэлэхдээ: Дэлхийн цаг уурын өөрчлөлт, олон улсын терроризм, шашны экстремист бүлэглэлийн заналхийлэл, хар тамхины наймаа, байгалийн гамшиг, киберзэвсэг, нийтийг хамарсан халдварт өвчин зэрэг хүн төрөлхтний өмнө одоо нүүр тулж байгаа болон ирээдүйд учрах аюул занал, сорилтуудыг улс орнууд ганц нэгээрээ давах боломжгүй харин хамтарч байж гэтлэх бөгөөд ирээдүйд илүү сайхан Дэлхийг бүтээхэд улс төрийн намууд хоорондын “Нам-Нам” харилцаа онцгой чухал болохыг тэмдэглэсэн юм. Хятадын Коммунист Нам өнгөрсөн 5 жилд түүхэн их амжилтыг олсон төдийгүй дэлхийн улс орнуудын хөгжил дэвшил, хүн ардыг ядуурлаас гарахад ихээхэн хувь нэмэр оруулснаа онцолж, ХКН-ын хятадын онцлогтой социализмын үзэл санаа шинэ зуунд шинэ хараагаар баяжиж, дараачийн түвшинд гарсныг цохон тэмдэглэлээ.

Тэрээр олон улсад шинэ дэг журам тогтож, дэлхий олон туйлтай болж, эдийн засгийн даяарчлал, соёлын нийлэгжил, мэдээллийн технологийн хөгжил нь улс орнуудыг улам бүр хоорондоо холбоотой, бие биеэсээ хамааралтай болгож байна гээд улс орон бүрийн хөгжлийн үзэл баримтлал, онолыг хүндэтгэхийн зэрэгцээ аль ч орон өөрийн түүх, соёл уламжлал, ахуйн хөгжлийн тухайн нөхцөл байдалдаа тохирох хөгжлийн үзэл онолыг сонгох нь чухал гэдгийг дурьдаад энэ нь хүн гутлаа тааруулж сонгохтой адил гэсэн нь амьдралд ойрхон харьцуулалт байлаа.

Мөн шууд хуулж, дууриахыг зөвлөхгүй ч Хятадын Коммунист Намын улс орноо жолоодох арга, туршлага практикт маш олон давуу талтай байгааг, бусад орнууд ялангуяа хөгжиж байгаа орнуудын хувьд судлах, сурах зүйл их гэдгийг онцолсон юм.

Аль нэг нам ялж, нөгөө нь ялагдах нь тийм ч чухал биш, харин намууд чадварлаг, хүчирхэг, цэвэр, тунгалаг байж, түүгээр дамжин чадварлаг төр байгуулдаг тул намууд цэгцтэй болж, өөрийн орныхоо хилээс давж сэтгэдэг, уужуу багтаамжтай, хүртээмжтэй, ирээдүйн алсын хараатай байж, улс орныхоо хөгжлийг түүчээлэх төдийгүй дэлхий дахины энх тайвнаар, жигд, тогтвортой хөгжих бодлогод хувь нэмэр оруулж чадах юм гэдгийг олон орны төлөөлөгчид илэрхийлж байв.

ОХУ-ын Төрийн Думын дэд дарга хатагтай О.Н Епифанова хэлсэн үгэндээ дэлхийн эдийн засагт миграци, кибероружие зэрэг шинэ сорилтууд тулгарч байгааг нэрлээд дэлхий дахинд тулгадаг “Ардчиллын стандарт” мухардалд орж, АНУ-ын хэт давамгайлал төгсгөл болж, даян дэлхийн олон туйлт шинэ дэг журам тогтож байгааг онцлоод ОХУ санаачилж, БНХАУ-ын дэмжсэн Европыг багтаасан том Евразийн бүсчлэлийг санал болгож байв. Энэ нь Хятадын Ерөнхийлөгч Ши Зинь Пиний санаачилж, ОХУ-ын дэмжсэн "Нэг бүс-Нэг зам" төсөлтэй давхцаж байгаа гэдгийг онцлов.   

Африкийн орнууд төдийгүй Европын орнууд, “Бүс ба Зам” санаачилгыг дэмжиж, түүнд аль болох идэвхтэй оролцох, өөрийн улсын хөгжилд илүү наах сонирхлоо илэрхийлж байв. Тухайлбал Албани улс энэ төсөлд оролцоход бэлэн байгаагаа илэрхийлсэн бол Кипр улс хятадын түншүүдтэйгээ Газар дундын Тэнгис дэх “Нэг бүс нэг зам” төслийн хүрээнд банк санхүүгийн төв байгуулахаар ажиллаж байгаагаа ярьж байсан нь хөрш орны хувьд манай улс илүү хурдтай, идэвхтэй ажиллах ёстойг сануулах мэт байв.

Олон улсын харилцаа бие биенээ харилцан хүндэтгэсэн, үнэнч, шударга, “Win-win” харилцаанд түшиглэх ёстой. Улс-Улс харилцаа Сөргөлдөх бус Зөвшилцөх, Бүлэглэх бус Түншлэх, байгаа дотроо Толхилцох бус гариг эрхсийн асуудалд анхаарах цаг болж байгааг сануулж байв.

Цаашид хүн төрөлхтөний ирээдүйн сайн сайхны төлөө том хариуцлага хүлээхэд бэлэн байгаа гэдгээ ч Хятадын тал ил тод илэрхийлж, мөн  олон орны намын төлөөлөгчид дэлхийн эдийн засгийн хөдөлгөх хүчний хувьд Хятад улс, ХКН үүрэг хүлээх, илүү ачаа үүрэхийг захиж, хүсч байлаа. Бээжингийн санаачилгыг дэлхийн улс төрийн намууд дэмжлээ.

Ирэх жил Карл Марксын мэндэлсний 200 жилийн ойг дэлхий даяар тэмдэглэхээр яригдаж байна.

Монголчууд бидний хувьд явж ирсэн улс төрийнхөө түүхэнд дүн шинжилгээ хийж, мартагдсанаа эргэн санаж, хаяж, гээсэн заримаас нь сэргээх талаар бодох цаг болсон бололтой.

 

 

Баянжаргалын Цогтгэрэл

Монгол Үндэсний Ардчилсан Намын дарга

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?