В.ПУТИН 2018 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХӨӨ МЭДЭГДЛЭЭ

2017-12-07  

12-р сарын 6-нд, ОХУ-ын  ерөнхийлөгч Путин, 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдлээ. Ийнхүү Путин ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дөрөв дэх удаагаа оролцохоор боллоо. Хэрэв улиран сонгогдвол, тэр дахин 6 жил ерөнхийлөгчийн албан тушаал хашина. Тэрээр улсдаа томоохонд тооцогддог автомашины Горький үйлдвэрийн 85 жилийн ойн арга хэмжээнд оролцсон юм. Цугласан олонд тэрээр "Үүнээс илүү сайн цаг хугацаа байхгүй. 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө" гэжээ. 

Энэ шийдвэрээ мэдэгдэхээс хэдхэн цагийн өмнө Путин 2017 оны Оросын сайн дурынханд шагнал гардуулах ёслолд оролцох үеэр мөн адил асуултад, сонгуульд оролцох эсэхээ тунгаан бодох шаардлагатай. Хэрэв ард иргэд дэмжиж, хүлээн зөвшөөрсөн нөхцөлд шийдвэрээ гаргана гэж хэлж байсан юм.  

ОХУ-ын санал асуулгын төвийн 11-р сарын 26-нд нийтэлсэн иргэдийн санал асуулгын дүнгээс Путинийг дэмжигч 83 хувьд хүрч, итгэлийн хэмжээ гэхэд 52.5 хувь байгаа нь ОХУ-ын бусад албан тушаалтан, улс төрчдөөс илүү өндөр гарсан байна. 

 

 

Эх сурвалж : Russia today news

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга