ОУОХ : ГЭМ БУРУУГҮЙ ТАМИРЧИД ОХУ-ААС ИРСЭН ТАМИРЧИН НЭРЭЭР ОРОЛЦОЖ БОЛНО

2017-12-07  

ОХУ Пёнчаны өвлийн олимпд оролцох боломжгүй боллоо

Орон нутгийн цагаар 12-р сарын 6-нд Швейцарийн Лозаннад Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх комисс хуралджээ. Хурлаар БНСУ-ын Пёнчанд болох 2018 оны Өвлийн олимпийн наадамд ОХУ-ын тамирчид оролцож болох эсэх тухай асуудлыг авч хэлэлцсэн юм. “Пёнчаны өвлийн олимпийн наадамд ОХУ оролцохыг хориглоно. Гэхдээ асуудалд ороогүй Оросын тамирчдыг төвийг сахисан байр сууриар оролцохыг зөвшөөрнө” гэж ОУОХ-ны гүйцэтгэх комисс 6-нд мэдэгдсэн юм. 

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах хэвлэлийн бага хуралд ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн мөн өдрийн санал хураалтаар гаргасан шийдвэрийг нийтэд зарлаж : “2018 оны Пёнчаны өвлийн олимпын наадамд ОХУ оролцохыг хориглов. Гэвч, хяналт шалгалтаар гэм буруугүй нь тогтоогдсон тамирчдыг “Оросоос ирсэн тамирчин” гэж нэрлэх бөгөөд тэд төвийг сахисан байр сууриар тэмцээнд оролцож болно” гэжээ.

“2018 оны Пёнчаны өвлийн олимпийн наадамд Оросын гэмгүй тамирчид хувиараа маш хатуу нөхцөлд оролцохыг зөвшөөрөв. Тэд бүгд “Оросоос ирсэн тамирчин” нэрээр хувь хүний болон багийн тэмцээний төрлүүдэд оролцож болно. Мөн ийм нэртэй хувцас өмсөж тэмцээнд оролцох ёстой бөгөөд аливаа ёслолын ажиллагаанд олимпийн далбаа, олимпийн дууллыг хэрэглэх ёстой.”

Үүний зэрэгцээ ОУОХ-ны гүйцэтгэх комиссоос дараах шийдвэрийг гаргасныг Томас Бах мэдэгдлээ. “ОХУ-ын Олимпийн холбооны эрхийг түр хассан нь шийдвэр гарсан цагаас эхлэн хүчинтэй болно. 2018 оны Пёнчаны өвлийн олимпийн наадамд ОХУ-ын Спортын яамны аливаа албан тушаалтан оролцохыг хориглоно. ОХУ-ын Спортын яамны тухайн үеийн сайд асан Витали Мутко, дэд сайд асан Юри Нагорники нарыг хожим хойшид болох бүх олимпийн наадамд оролцохыг хориглоно. 2014 оны Сочигийн өвлийн олимпийн зохион байгуулах комиссын гүйцэтгэх захирал асан Дмитрий Чернишенкогийн 2022 оны Бээжингийн өвлийн олимпийн хорооны зохицуулах комиссын үүрэгт ажлаас чөлөөллөө. ОХУ-ын Олимпийн хорооны дарга Александр Зуковыг ОУОХ-ны гишүүнээр тооцохгүй.”

ОУОХ холбогдох хүмүүст цаашид арга хэмжээ авах эрхээ хэвээр үлдээж, олимпийн наадамд оролцох тамирчид бүх төрлийн тэмцээний сонгон шалгаруулалтаар заавал дамжин тэмцээнд оролцох стандарт тавьж байгаа бөгөөд допингийн эсрэг заалт тогтоолыг зөрчөөгүй тохиолдолд, Пёнчаны өвлийн олимпийн наадамд оролцох урилга авсан тамирчдын эрхийг холбогдох комиссоос эцэслэн шийдвэрлэнэ хэмээн тэмдэглэжээ.

“ОУОХ-ны шийдвэр нь ОХУ-ыг улс төрийн оролцоо хийхэд хүргэхгүй гэдгийг баталгаажуулж чадах уу?” гэсэн сурвалжлагчийн асуултад Томас Бах “мэдээж” гэсэн хариулт өгсөн юм.

“Тэр мэдээж. Дэлхийн улс орнуудын улс төрийн удирдагчид, спонсорууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд бүгд ОУОХ улс төрийн хувьд зайлшгүй төвийг сахина гэдгийг ойлгож байгаа. Бид ямарваа хэлбэрийн улс төрийн нөлөөнд автахгүй бөгөөд иймэрхүү төвийг сахих байр суурь аль хэдийнээ олон нийтийн хүндэтгэлийг хүлээсэн" гэжээ. 

 

Эх сурвалж : http://mongol.cri.cn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
намсрай:улс төрийн байдлаас энэ бүх зүйл болж байгаа байх даа мануус нь сайн ойлгохгүй юма 2017-12-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?