ЯПОНЫ ЭЗЭН ХААН АКИХИТО ХААН ШИРЭЭГЭЭ ӨГНӨ

2017-12-09  

12-р сарын 8-нд Японы засгийн газрын Сайд нарын танхимын хуралд эзэн хаан Акихито хаан ширээгээ өгөх цаг хугацааны тухай засгийн газрын зарлиг баталж, эзэн хаан Акихито 2019 оны 4-р сарын 30-нд хаан ширээгээ өгөх шийдвэр гаргажээ.

Ингэснээр Акихито хаан Японы түүхэнд 200 гаруй жилийн турш анх удаа хаан ширээгээ урьдчилан өгч байгаа эзэн хаан болж байна. Японы хэвлэлд мэдээлснээр, энэ зарлигийг 13-нд албан ёсоор мэдэгдэ. Японы засгийн газар ирэх оны эхээр тусгай зөвлөл ажиллуулж, эзэн хааны ширээгээ өгөх ёслолын ажлыг хариуцуулах юм.  Акихито хаан ширээнээсээ буусны дараа 2019 оны тавдугаар сарын 1-нд түүний хүү угсаа залгамжлах хунтайж Нарүхитод хаан ширээгээ залгамжилна.

 

 

Ц.БАТТУЯА 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
svhee:xoroog sn xynaarai tanil taldaa ogdog 2017-12-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?