ЭНХБАЯРЫГ БАРИВЧЛАХАД НЭГ АЛХАМ ҮЛДЛЭЭ

2016-03-24  

Түүнийг Монголын улс төрд оруулахгүй, шахан зайлуулах үйл ажиллагаа дэс дараатай өрнөсөөр. МАХН болон даргын рейтинг өндөр байгаа нь энэ ажиллагаагаа түргэсгэх гол шалтгаан болж байна гэж ажиглагчид хэлж байна. Нам нь 25%-ийн рейтинг, өөрөө топ улс төрчдийн жагсаалтад хоёрт эрэмбэлэгдсэн нь ийнхүү хөдөлгөөнд оруулжээ. Өнгөрсөн сонгуулиар 13 суудал авсан түүний эвсэл энэ удаа суудлаа ахиулах магадлал өндөртэй. Түүний эрх чөлөөг, хөдөлгөөнийг нь хориглож чадваас намыг нь хориглолоо гэсэн үг. Тиймээс Н. Энхбаяр гэдэг хүний хөдөлгөөнийг хязгаарлалаа. Хил давах хориотой, хөдөө хол газар явбал зөвшөөрөл авна, дуудсан цагт бэлэн байх ёстой гэдэг бол хөлийг нь тушлаа гэсэн үг. 5 удаа мэдүүлгээс зугтаасан тул, цаашид хүч хэрэглэх ч шаардлага үүснэ гэсэн сануулгыг хууль хүчнийхэн өглөө. Энхбаярт холбогдол бүхий 3-4 хэрэг үүсгэсэн гэдгийг хуулийнхан өмнө нь дурдсан. Шийлэгдамба, Цогтбаатар, Сандуйжав, Цог гээд өөрийнх нь намын, ойр шадарлаж явсан хүмүүс нь даргынхаа эсрэг мэдүүлэг өгөөд байна.

 

Ц.ОТГОНБАЯР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Бу****д яаж хандана өөрт нь яг тэгэж хандаж байна 2016-03-24
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?