Ж.БАТЗАНДАН : Б.ХУРЦТАЙ ХОЛБООТОЙ БҮХ ӨРГӨДӨЛ ГОМДЛЫГ УНШИЖ ТАНИЛЦУУЛНА

2017-12-15  

ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой нээлттэй сонсголын талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн байр, суурийг сонслоо.

–Нээлттэй сонсгол зохион байгуулах асуудал юу болсон бэ? 

-ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой олон гомдол УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ирсэн. Үүнтэй  холбогдуулан томилгооны сонсгол хийх хүсэлт гаргаад сар гаруй хугацаа өнгөрч байна.  Хуулийн дагуу томилгооны сонсголыг байнгын хороо зохион байгуулах ёстой байтал Аюулгүй байдал гадаад, бодлогын байнгын хороо, Сонсгол зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг томилгооны сонсгол хийхээс цаар­галж, бултаж байна. Ерөнхий журам гарсан байхад нарийвчилсан журам байхгүй гэсэн ойлгомжгүй шалтгаанаар хойшлуулж байна.  Эрх бүхий байгууллага нь зугтаж байгаа учир сонсгол хийх санаачилга гаргасан гишүүд бид өргөдөл ирүүлсэн иргэдийг байлцуулан нээлттэй хэлэлцүүлэг хийх боллоо. Б.Хурцаас болж хохирсон, хэлмэгдсэн бүх хүнд энэ сонсгол нээлттэй болно.

- Нээлттэй сонсголд оролцох хүмүүсийн талаар тодруулахгүй юу. Б.Хурцаас болж хохирсон гэх тодотгол нь ямар учиртай вэ ?

-Нээлттэй сонсголд Б.Хурцтай холбоотой гомдол гаргасан бүх иргэнийг урьж байгаа. Мөн Д.Энхбат агсан болон ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан хурандаа Д.Цогтбаатар нарын гэр бүлийнхэн оролцоно. Мөн С.Зориг агсны хэрэгт холбогдож, ял шийтгүүлсэн иргэдийн ар гэрийнхэн, хууль бусаар тагнах, чагнах ажиллагаанд хохирсон хүмүүсийг урьсан. Тэд Б.Хурцтай холбоотой бүх гомдлыг уншиж танилцана.

- Хурцтай холбоотой асуудлыг Өргөдлийн байнгын хороо дээр дахин судлах зүйл байгаа гээд хойшлуулсан шүү дээ. ?

-Энэ бол ганц хүний асуудал биш. Монгол Улсын 10 иргэн өргөдөл гаргаад сар гаруй боллоо. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо­ноос Өргөдлийн байн­гын хооронд шилжүү­лээд өнөөдрийг хүртэл хэлэлцэж өгөхгүй байна. Тиймээс энэ иргэдийн гаргасан өргөдлийн дагуу өнөөдөр нээлттэй сонсгол зохион байгуулахаар боллоо.

- Өргөдлийн байнгын хороо хууль зөрчиж нээлттэй сонсгол явуулах гээд байна гэх асуудал яригдаад байна. УИХ-ын гишүүд хууль зөрчихгүйгээр эрхийнхээ хүрээнд сонсгол явуулах гэж байна гэсэн үг үү ?

-Өргөдлийн байнгын хороо бүрэн эрхийнхээ хүрээнд шаардлагатай бол хийж болно. Гэхдээ 900 хүний саналыг авч байж хийнэ гэдэг журам хэ­рэг­жихийг хүлээвэл то­мил­гооны сонсгол мөдгүй.

–УИХ-ын гишүүдээс хэчнээн хүн ирэх вэ?

-Гарын үсэг зурсан 22 хүнийг нээлттэй сонсголд урьсан байгаа. Бусад гишүүнийг ч урьсан. Гэхдээ гишүүдийн олонх нь барьцаанд байгаагаа хэлж байна. Б.Хурцыг Элчин сайдаар дэвшүүлэн зайлуулах гэж байхад та яагаад эсэргүүцээд байгаа юм бэ гэж байна. Элчин сайд гэдэг бол амралтын ажил биш. Хүн хулгай хийж авчирсан хүнийг Элчин сайд болгоно гэж ярьж байгаа дарга нарыг би ойлгохгүй байна. Тиймээс асуудлыг нээлттэй ярьж байгаа. Цаашид ч нээлттэй ярих болно. Хойд Солонгосын асуудал ярьчихаад БНСУ-ыг доромжилж байгаа юм шиг яагаад тийшээ Б.Хурцыг явуулах гээд байгааг ойлгохгүй байна. Албан ёсны тайлбар өгөөч гэж хэлж байна. Өнгөрсөн хугацаанд нийгэмд гарсан шударга ёсны ухралт, хүний эрхийн зөрчлийг бид уудалж ярих цаг болсон. Өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлаж, ард түмэн баялгийн эзэн байх бололцоог хаахыг оролдож байна. Хууль эрх зүйн тогтолцоо 1990 оноос өмнө хүний эрхийг хязгаарласан, иргэдээ барьцаалсан байдалтай байсан. Ийм зүйлийг өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийх гэж байна. Энэ бол маш том бүлэглэлийн үйл ажиллагаа гэдэг нь илэрхий харагдаж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
juyh: ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ. Танд зээл хэрэгтэй, гэхдээ танай сарын орлого, хэт өндөр хүүтэй үл өөрчлөгдөх нөхцөлтэй нөхцөлд танай банк, санхүүгийн институциас татгалздаг. Та өөрийн хэрэгцээг хангахын тулд зээл авах хүсэлтэй байна. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөлд би танд зээл, арилжааны зээл, олон улсын зээл, хувийн зээл, онцгой зээл, боловсролын зээлийг санал болгож байна. Би нөхөрлөлд зориулж зээл олгож, олон хүнтэй. Чи үнэхээр хэрэгтэй байна. Холбоо барих: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com 2017-12-17
Төстэй мэдээ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?