ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГА ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БАЙНА

2017-12-15  

Хан-Уул дүүргийн удирдлагууд хууль зөрчих болжээ. Дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлэг төсөвт иргэдээс санал аваагүй, урьдчилан зарлахгүйгээр өнөөдөр хуралдаж байгаа юм байна. Шилэн дансны хуулийг зөрчиж зарцуулсан төсвийн хөрөнгийн талаар мэдээлэл авахаар Дүүргийн ИТХ дахь АН-ын бүлгээс ЗДТГ, ИТХ-д нийт 56 албан бичиг хүргүүлсэн боловч хариу өгөхөөс татгалзжээ. Иймд Дүүргийн АН-ынхан болон иргэд сонгогчид Дүүргийн ИТХ-ыг эсэргүүцэж байгаа юм байна.

Тус дүүргийн удирдлагууд дүүргийн байрны хаяг сольж, өрөөнүүдийн хаалгыг сольсноос өөр иргэн рүү чиглэсэн ажил хийгээгүй, үндэслэлгүйгээр халагдсан 300 гаруй төрийн албан хаагчдыг буцааж томилох шүүхийн шийдвэр гараад байхад томилохгүй байгаа тул АН-ын бүлэг эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм байна. Зарим нэг албан хаагчийг буцааж томилсон ч 7 хоног хүрээгүй хугацаанд дахин халсан тушаал гаргасан байна. Шүүхийн шийдвэрийг энэ мэтчилэн хэрэгжүүлсэн мэт харагдуулж, мөн чанартаа шийдвэрийг биелүүлэхгүй байгаа юм байна.

 

 

Ц.ХИШГЭЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
juh: ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ. Танд зээл хэрэгтэй, гэхдээ танай сарын орлого, хэт өндөр хүүтэй үл өөрчлөгдөх нөхцөлтэй нөхцөлд танай банк, санхүүгийн институциас татгалздаг. Та өөрийн хэрэгцээг хангахын тулд зээл авах хүсэлтэй байна. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөлд би танд зээл, арилжааны зээл, олон улсын зээл, хувийн зээл, онцгой зээл, боловсролын зээлийг санал болгож байна. Би нөхөрлөлд зориулж зээл олгож, олон хүнтэй. Чи үнэхээр хэрэгтэй байна. Холбоо барих: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com 2017-12-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?