ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ТӨВ БАНКУУДЫН ХОЛБООНЫ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

2017-12-18  

Монголбанкны төлөөлөл 2017 оны 12 дугаар сарын 15-наас 17-ний өдрүүдэд Тайландын Бангкок хотноо зохион байгуулагдсан Зүүн Өмнөд Азийн Төв банкуудын (ЗӨАТБ) Холбооны Ерөнхийлөгч нарын 53-р чуулга уулзалтад оролцлоо. Энэ жилийн уулзалт “Тогтворгүй дэлхийд тогтвортой байдлыг хангах нь” ерөнхий сэдвийн хүрээнд геополитикийн эрсдэлүүд, санхүүгийн салбар дахь технологийн дэвшил болон санхүүгийн тогтвортой байдлыг хангахад Төв банкны үүрэг, оролцоо зэрэг асуудлуудыг хэлэлцсэн байна.

Тус уулзалтад ЗӨАТБ-ын холбооны гишүүн 20 орноос гадна гишүүнчлэлд орох гэж байгаа болон ажиглагч орны Төв банкны ерөнхийлөгч нар, албаны төлөөлөл мөн олон улсын санхүүгийн байгууллагуудын хүндэт зочид, төлөөлөгчид оролцлоо.

Чуулга уулзалтаар Монголбанкны Ерѳнхийлѳгч Н.Баяртсайхан Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн тэргүүн дэд захирал Дэвид Липтонтой уулаж, Монголын эдийн засгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй бодлого болон банкны салбарт хийгдэж буй шинэчлэлийн явцын талаар мэдээлэл солилцов. ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хурал өнгөрсөн Бямба гарагт хуралдаж Монгол Улсад хэрэгжиж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эхний болон хоёр дахь шатны үнэлгээний үр дүнг дүгнэлээ. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан эерэг хүлээлттэй байгаагаа дурдаж, цаашид дэмжихийг хүссэн. Ноён Липтон Монголын эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч байгааг онцолж, хөтөлбөрийн үр дүнг амжилттай байлгахад ОУВС-гийн зүгээс бүх талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.  

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?