НАМЫН ГИШҮҮДЭЭРЭЭ ШАХАЛТ ҮЗҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2016-03-24  

МАХН-ын бага хурал болох гэж байгаатай холбогдуулан тус намын гишүүдээс хийлгэсэн хэвлэлийн бага хурлын зорилго нь намынхаа бага хурлын тухай биш, харин намын даргынхаа эсрэг мэдүүлэг өгөөд байгаа Шийлэгдамба, Цог нарын тухай, тэднийг намаасаа уучлал гуйхыг шаардсан хурал боллоо гэж хэвлэлд бичиж байна. Тэдний үйлдэл нь МАХН-ыг бусад намтай эвсэх, намын идэвхтэй үйл ажиллагааг сааруулж буй тул "Уучлал эс гуйваас" намын дэмжлэг үзүүлэхээ зогсоох, сахилгын торгууль ногдуулах болно гэж мэдэгдлээ. Намын гишүүдийн хийсэн энэхүү алхмыг намын удирдлагын шийдвэрээр гүйцэтгэсэн тодорхой хэмжээний дарамт шахалт үзүүлэх гэсэн оролдлого гэж ажиглагчид дүгнэж байна. Намын бага хурал маргааш болно. Тус бага хурлаар УИХ-ын ээлжит сонгуульд ямар тактик баримтлах, хэн хэнтэй эвсэх, нэр дэвшихээр горилогчдын байр суурь, намын санхүүжилт, өнөөгийн нөхцөл байдалд хийх дүн шинжилгээ зэрэг тулгамдсан асуудлыг хэлэлцэх ёстой гэж гишүүд нь хүлээж байна. Бага хурал маргааш эхэлнэ.

 

 

Д.ХАЯНХЯРВАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Ийм лтхүмүүс дээ 2016-03-24
Зочин:Нам гэдэг шат дамжлаг болждээ 2016-03-24
Зочин:Хар ажил хийлгэх хэрэггтэй 2016-03-24
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?