Х. БАТТУЛГЫГ УЛС ТӨРӨӨС ЗАЙЛУУЛНА

2016-03-24  

Ийм оролдлого эхэлмэгц, "Би бүх нууцыг задална" гэж Женко Баттулга саяхан хэлсэн. Сүрдүүлэг үү, сануулга уу? Юу вэ? Ямар нууц вэ? Иргэдийн мэдэхээс илүү ямар нууцыг тэр задална гэж хэлэв? Нийтэд цацсан түүний энэ үг буцаагаад залгиж болдог шүлс биш ээ. Тэгэхээр энэ үгний цаана их зүйл нуугдаж таарна. Харин хэн хэн энэ нууцыг дэлгэхээс "айх" вэ? Энэ үгийг Баттулга хэнд хандаж хэлэв ээ? гэдэг сонирхол татаж байна.

УИХ-ын дарга З.Энхболдын мэдэгдлээс үзвэл "Энэ хүн хамааралгүй" бололтой. Энэ ажлыг өрдөөд байгаа хүмүүс нь хэн болохыг харин З.Энхболд дарга иргэдтэй уулзах үедээ хэлчихлээ гэж таах ч хүмүүс бас байна.

Ганцхан юм ойлгогдож байна. Тэр хүмүүс "жижигхэн" хүмүүс биш. Өндөр эрх мэдэл, албан тушаалтай, нөлөө бүхий хүмүүс байж таарна, мэдээж. Харин чухам хэн бэ? Хэн ч бай, хамгийн гол нь, монголын ард иргэд, нийгмийг цочроох тэр мэдээллийг Баттулга хэзээ цацахаар бэлдэж байна вэ? Одоохондоо түүнд УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх, мэдээллийг шууд ямар ч гуйвуулгагүй цацах С1 телевиз, бүрэн эхээр нь хэвлэх "Ардчилал", "Монголын мэдээ" зэрэг өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаа. Дээр нь сошиал ертөнц байна. Нуугаад байгаа мэдээллээ нь өөрийгөө хамгаалах зэвсэг болгохыг зорьж байна уу, эсвэл нийгэм олонд үнэнийг хүргэх гэж зорьж ингэж хэлэв үү гэдэг асуултын хариуг нийгэм хүлээж байна.

Сануулаад, анхааруулаад байхыг нь бодоход, ноцтой мэдээ мэдээлэл тэнд агуулагдаж байна. Цагдаа, хууль, хүчний байгууллагынхан дотор захиалгаар үйлчилдэг албан тушаалтнууд бий болсон гэдэг шүүмжлэл бий болсон нь цагдаад итгэх иргэдийн итгэлийг тодорхой хувиар бууруулсан. Гэхдээ олон нийт, хэвлэл мэдээлэл байгаа гэдгийг хаа хаанаа санахад илүүдэхгүй. Ямар ч гэсэн Тагнуул, цагдаа, эдийн засгийн цагдаагийн албанд хийх ажил нэмэгдсэн бололтой. Хүчнийхэн бол Баттулгын багийг шахахаар хөдлөөд эхэлсэн. Одоо Баттулгын дараагийн нүүдлийг хүлээе.

 

 

Нийтлэлч Ц. ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Бизнесмэн улс төрч олширчээ 2016-03-24
Зочин:Бизнесмнүүд нь улс төрч болох хортой. 2016-03-24
Зочин:Улс төрчид нь бизнес эрхлэгч болсон юм биш үү 2016-03-24
Зочин:Урд нь дэлгэж байхгүйюугаа хүлээж байсан юи бэ? 2016-03-24
Зочин:Яагаад, зүгээр л дэлгэж болохгүй гэж. 2016-03-24
Зочин:Сүрдүүлнэ гэдэг ёинь шантааж уу 2016-03-24
ыы:элбэг гуай өчигдөр жиргэчидтэй уулзах нэрийдлээрхэвлэлийн бага хурал хийчихсэн шүүдээ..сандрахдаа баттулгаас өрсөөд шаачихсан..элбэг гуайгаас асуулт асуух хэцүү асуухгүй байх бас хэцүү..хариулт нь үргэлж худлаа тайлбар хийхийг мэдэж байсан бололтой..зүгээр л өрсөж ийм үйлдэл хийсэн гэдэг нь тодорхой болсон..мэдээж хэвлэлийн хурал зарлаад л ТТ болон Баттулгыг яривал хүнд байдалд орно..гэхдээ тайван зүгээр байж чадсангүй дээ.. 2016-03-25
амка:нээг их эх орнч хүн энэ женко. тийм л эх оронч юм бол хэлээч. эх орон ард түмэндээ хайртай. монгол улсын ирээдүйн төлөө ганцхан энэ хүн санаа зовдог гээ биз дээ. хэлээч 2016-03-26
battulga:Z.enkhbold. erdenechimeg gansukh geed ****u khukhiig ni atgachikhsan kheden yumniikhaa nuutsiig zadlana gej ailgaad unawal bugdeeree unana shuu gegdee l sanuulj baikhgui yu daa uur kheniikhee nuutsiig ene bid 2 meddegiin ugsun khediigee l medekhees uur yu medekhewdee 2016-03-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?