Сонгуулийн дараа л нэг ийм үйл явдал өрнөдөгсөн. Ялагдсан намынх нь ажлаа өгөөд, ялсан намынх нь тамга тэмдэг, суудлаа авдагсан. Дээр доргүй хөдөлгөөн орж, зах хязгааргүй хөдөлгөөн өрнөдөгсөн. Тэгвэл сонгууль эхлээгүй байтал Эрүүл мэнд спортын яам бужигнаж эхэлжээ. Халаа солио газар авлаа гэх чимээ тэндээс нүргэлж байна. Биеийн тамир спорт хөгжлийн газрын даргаар томилогдсон Жаргалсайхан энэ өөрчлөлтийг тэргүүлж эхэлжээ. Тэр үндэсний шигшээ багийн ахлагчаас өгсүүлээд, санхүүгийн даргаа хүртэл халж сольжээ. Тэр өөрийн хүрээллийн хүмүүс, өөрийн удирддаг Оюутны спортын холбооныхныг удирдах албан тушаалд томилж байгаа нь төрийн албыг үл ойшоосон дураараа авирласан үйлдэл боллоо гэж мэдээлж байна.
Яамыг түр хамаарах Ц.Оюунбаатар сайдын зааварчилгаар, БТСХГ-ын дарга Жаргалсайханы шууд удирдлагаар хийж буй үй олноор хоморголон халах халаа солио нь хууль зөрчсөн үйлдэл гэж гэнэт ажлаасаа халагдсан мэргэжилтнүүд үзэж байна. Тэд шүүхэд хандана гэж мэдэгдээд байна.
Д.ЦЭНД