ПЁНЧАНЫ ӨВЛИЙН ОЛИМПИЙН ҮЕЭР ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТ ХИЙХГҮЙ

2018-01-07  

Энэ сарын 4-нд, БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин, АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп нар утсаар ярихдаа Пёнчаны өвлийн олимпийн үеэр хамтарсан цэргийн сургууль хийхгүй хэмээн тохиролцжээ. 

БНСУ-ын Хөх ордны үндэсний харилцааны ерөнхий нарийн бичгийн дарга Ён Юн Чан хэлэхдээ "Хоёр ерөнхийлөгч Пёнчаны өвлийн олимп Өмнөд, Умард хоёр Солонгосын хэлэлцээрт боломж нээж өгсөн зэрэг хоёр улсын ашиг сонирхолтой холбоотой олон асуудлаар 30 минут ярьсан юм. Пёнчаны өвлийн олимпийн аюулгүйн байдлыг баталгаажуулан хоёр тал хэлэлцэж тохирсон гэжээ.

Өмнөд, Умард хоёр Солонгосын яриа хэлэлцээний явцад БНСУ АНУ-тай нягт холбогдон зөвшилцөнө гэжээ. Өмнөд, Умард хоёр Солонгосын яриа хэлэлцээрийг хийх нь Умард Солонгос, Америк хэлэлцээ хийх нөхцөл бүрдүүлнэ гэж Мун  Жэ Ин мэдэгджээ.

Дональд Трамп хэлэхдээ "Өмнөд, Умард хоёр Солонгосын хэлэлцээр сайн сайхан үр дүнд хүрэхийг хүсэж байна. Пёнчаны өвлийн олимпод манай гэр бүлийн гишүүд зэрэг дээд зэрэглэлийн төлөөлөгчийн баг оролцох болно гэжээ. 

 

 

Ц.БАТТУЯА

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?