Энэ сарын 4-нд, БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин, АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп нар утсаар ярихдаа Пёнчаны өвлийн олимпийн үеэр хамтарсан цэргийн сургууль хийхгүй хэмээн тохиролцжээ.
БНСУ-ын Хөх ордны үндэсний харилцааны ерөнхий нарийн бичгийн дарга Ён Юн Чан хэлэхдээ "Хоёр ерөнхийлөгч Пёнчаны өвлийн олимп Өмнөд, Умард хоёр Солонгосын хэлэлцээрт боломж нээж өгсөн зэрэг хоёр улсын ашиг сонирхолтой холбоотой олон асуудлаар 30 минут ярьсан юм. Пёнчаны өвлийн олимпийн аюулгүйн байдлыг баталгаажуулан хоёр тал хэлэлцэж тохирсон гэжээ.
Өмнөд, Умард хоёр Солонгосын яриа хэлэлцээний явцад БНСУ АНУ-тай нягт холбогдон зөвшилцөнө гэжээ. Өмнөд, Умард хоёр Солонгосын яриа хэлэлцээрийг хийх нь Умард Солонгос, Америк хэлэлцээ хийх нөхцөл бүрдүүлнэ гэж Мун Жэ Ин мэдэгджээ.
Дональд Трамп хэлэхдээ "Өмнөд, Умард хоёр Солонгосын хэлэлцээр сайн сайхан үр дүнд хүрэхийг хүсэж байна. Пёнчаны өвлийн олимпод манай гэр бүлийн гишүүд зэрэг дээд зэрэглэлийн төлөөлөгчийн баг оролцох болно гэжээ.
Ц.БАТТУЯА