Н.ЭНХБАЯР УУ, О. БААСАНХҮҮ ЮУ ?

2018-01-09  

МАХН хоёр даргатай болж, нам нь хоёр хуваагджээ. Хэн нь хууль ёсны дарга вэ? гэдэг маргаан дэгдээд багагүй хугацаа өнгөрлөө.

Н.Энхбаярыг дагасан Ганбаатар, Баянсэлэнгэ, Удвал, Тулга, Шаравдорж нар хуучин бууриа сахин үлдсэн бол О.Баасанхүү, түүнийг дэмжигч Бямбасүрэн нар МАХН-нхаа Их хурлыг зарлан хуралдуулж, намын даргаараа О.Баасанхүүг зарлаад төдий чинээ хугацаа өнгөрч байна.

Аль аль тал нь "Бид хууль ёсных. Манай дарга бол МАХН-ын хууль ёсны дарга" хэмээн зүтгэж буй. Аль аль тал нь шүүхэд хандсан тул Дээд Шүүх 19-ны өдөр эцэслэнэ гэсэн хариуг өгсөн.

Н.Энхбаярын талыг баримтлагчид -"Энэ хурал бол захиалагчтай, мөн санхүүжүүлэгчтэй. Улс төрийн зорилготой. Намыг булаах санаархалтай. Хуралд оролцогчдод мөнгө тараасан. Хурал хүчин төгөлдөр биш. Манай гишүүд оролцоогүй" гэж удаа дараа мэдэгдсэн.

Тэгвэл О.Баасанхүүг дэмжигчид- "Биднийг ор үндэсгүй гүтгэн доромжилж байна. Бид Нарантуулын худалдаачид биш. Биднийг Нарантуулаас автобусаар зөөж авчраагүй. Энэ бол гүтгэлэг. Н.Энхбаяр бол сонгууль болохоор л намаа гэдэг. Бусад үед нь цаас шиг хаядаг" гэж байр сууриа илэрхийлэх болов. Гэхдээ О.Баасанхүүгийн талыг баримтлагчид Их хурлаа ч, Хэвлэлийн бага хурлаа ч Төрийн Ордонд удаа дараа хийж буй нь эрхгүй анхаарал татаж байна. Төрөөс, эрх баригчдаас дэмжлэг байна гэж уншиж болох. Үгүй ядахдаа үйл явдалд нь саад болохгүй байна гэдэг бас л дэмжиж буй нэг хэлбэр гэж хэлж болох.

Ийнхүү МАХН, түүний дарга Н.Энхбаярын улс төрийн тоглолтыг хязгаарлах ээлжит улс төрийн өрөг өрөгдөж эхэллээ. Түүнээс нь намыг нь хуулиар булаан авбал түүний дараачийн нүүдэл юу байх бол? гэдэг сонирхол татсан асуулт шинээр тавигдахад тун ойрхон байна. Дээд шүүхийн хурал энэ сарын 19-нд болно.

 

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Нэмэхээ:намбарын хүү одоо болих хэрэгтэй зүгээр л чимээгүй амьдраач !!! 2018-01-09
kkkk:****anhuu hen bailaa daa odoo ovoo tomorchee 2018-01-09
Жаргалсайхан:Хүн ер нь хэн байснаа үргэлж санаж явах хэрэгтэй. Сураггүй байсан хүн одоо томроод яах вэ дээ. Наад хүн чинь цагтаа төрийн бүх өндөрлөгт ажиллаж байсан хүн ш дээ 2018-01-09
Зориг:Баасанхүү намын нэрийг авсан гвьяатай шүү 2018-01-09
Шугар: Бүгдийг нь авах нь. Одоо намыг нь авахаар зүтгэж байна. энхбаяраас 2018-01-09
Сүрэн: Хэн байсан нь хэнд ямар хамаа байна. Төрийг хэн самууруулав? 2018-01-09
Ганболд: Би Энхбаярт хайртай. Тэр одоо ард түмний хүү болсон. 2018-01-09
Мэндсайхан: Монголын бүх удирдагчдаас хуруу илүү хүн дээ, уул нь. Түүнийгээ өмнө нь гаргаж байхгүй дээ. Өөрөө ч зовж, ард түмнээ ч ядуурууллаа даа. 2018-01-09
Мөнгөө:хүн тэжээвэл толгой цу****на мал тэжээвэл ам тосдно энэ ****ан хүү их том болжээ Энхбаярыг цаанаас нь дараад л байгаа болхоос гараад ирвэр их юм дуулгана шүү наад ****ан хүүгээ одоо дараад аваач 2018-01-09
зочин:Баасанхүүгийн өмнөөс ичээд байх юм. Төрийн хүн ийм увайгүй байж болдог юм уу 2018-01-09
jui: Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Та банк хориглоно та санхүүгийн асуудалтай байна уу, гацсан, эсвэл та өөрийн төслийг холбох шаард****тай санхүү байна,  гэрийн зээл. Бид асар их хурд, найдвартай байдал нь жилийн 3% -ийн ханшаар хувь хүн болон худалдаачдад зээл санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com WhatsApp: 0033644664081 2018-01-10
ккк:Баасанхүү **** болжээ 2018-01-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга