У.Хүрэлсүхийн албан ёсны айлчлал Солонгос улсаас эхэллээ. Солонгос бол Хүрэлсүхийн очих дуртай улс орны нэг. Ялангуяа Казиногоор оролгүй ирж байсан түүх У.Хүрэлсүхэд үгүй гэж хэлж болно. Хадгаламж банкны мөнгөөр "тоглосон" гэх яриа одоо ч түүнийг дагалддаг. Хожихоороо "хоншоортой" загнадаг гэж түүний хожлын хаялгаас хүртэж байсан монголчууд хэлдэг гэх. Харин тэр энэ удаа Казиногоор орж зугаацаж чадахгүй л болов уу. Түүний айлчлал уулзалтаар дүүрэн. Дээр нь ерөнхий сайдын хувьд Казинод тоглох нь туйлын зохимжгүй. Тиймээс Хүрэлсүх хичнээн өөрөө хүссэн ч, Казиногоороо орох боломжгүй айлчлал болох нь, түүний хувьд. Айлчлалынхаа үр дүнгийн талаар эх орондоо ирээд мэдээлэл хийх биз.
Харин түүнийг айлчилж байх зуур Монголд шатахууны үнэ өсөх нь ойлгомжтой болж байх шиг. Яагаад гэвэл, шатахууны үнэ нэмэгдэх болно гэдгийг ерөнхий сайд өөрөө зарлачихсан. Ингэснээрээ үнэ нэмэгдэнэ шүү гэх ойлголтыг ард иргэдэд урьдчилан өгсөн гэж бодож байна. Бензин шатахууны үнэ нэмэгдэхэд дагаад олон бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг. Монголчуудын хүнсний гол бүтээгдэхүүн болох гурил, мах, хүнсний ногооны үнэ өснө. Дээр нь эрчим хүчний ч үнэ нэмэгддэг. Тэгэхээр ерөнхий сайд Хүрэлсүх цагаан сарын өмнө ард иргэддээ үнийн дарамт гэдэг "бэлэг барьж" гялайлгах нь.
Ард иргэд эсэргүүцэж дургүйцнэ, гэсэн ч тэр эзгүй байхаар тооцоолжээ. Тэр Солонгос рүү "мордчихлоо". Гадаад хэргийн Яамны мэргэжилтэн, дипломатуудын хувьд Монголын эрх баригч намын даргын айлчлал нь Хятад улсаас биш Солонгосоос эхэлж буйд нь тайлбар хэлж чадахгүй байна.
Ц.ХИШГЭЭ