ЖАГСААЛЫН ДОЛОО ХОНОГ

2018-01-10  

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо энэ Баасан гаригт жагсаал зохион байгуулахаа мэдэгдлээ. Тэдний бүтэн жилийн турш хийсэн тэмцэл үр дүнд хүрээгүй учир ийнхүү жагсахад хүрчээ. Манай улсад ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 3 сараас хойш ҮЭХ татварын нэмэгдлийг эсэргүүцэн жагсаал цуглаан зохион байгуулсан юм. Улмаар Загсийн газартай хэлэлцээрийн ширээний ард суугаад ч үр дүнд хүрээгүй өнөөдөртэй золгожээ. Уг нь Засгийн газартай хийсэн хэлэлцээрийн үр дүнд Засгийн газар "татвар нэмж байгаа асуудлаа эргэн харъя" гэх тохиролцоонд хүрсэн байна.

Гэвч өнөөдөр энэ амлалтандаа хүрээгүйгээр барахгүй МҮЭХ-ны эсэргүүцэл, хөдөлгөөнийг үл тоож  өнөөдөр дахин 3 төрлийн татварыг нэмж байгаа нь ард иргэдийн амьжиргааг улам л уруудуулсан алхам болно гэж үзэж МҮЭХ үзжээ. Тиймээс энэ Баасан гаригт буюу 1-р сарын 12-ны 12:00-14:00 цагийн хооронд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болжээ.

Эсэргүүцлийн жагсаалд МҮЭХ-ны гишүүн 14 холбоо болон 21 аймаг дахь ҮЭХ-ныхон бүгд нэгдэж жагсах юм байна. Жагсаалд ойролцоогоор 15 мянга орчим хүн оролцоно гэж тооцоолсон байна.

Хэдийгээр Монгол Улсын ерөнхий сайд болон Сангийн сайд нар саяхан Олон Улсын Валютын Сангийнхныг энэ сарын 25-нд монгол улсад ирэх үеэр "зарим татварын нэмэгдлийн асуудлыг эргэн харах санал хүргүүлнэ" гэж мэдэгдсэн ч энэ нь хэрхэх нь тодорхойгүй таавар мэт учир энэ асуудлыг үр дүнтэй болгоход Үйлдвэрчний Эвлэлийн жагсаалын зорилго оршиж байгааг онцолсон юм.

"УТААНЫ ЭСРЭГ ААВ, ЭЭЖҮҮД" ТББ ХЭВТЭЭ ЖАГСААЛ ХИЙНЭ

Харин МҮЭ-ийнхний жагсаалтай зэрэгцээд бас нэгэн жагсаал болох гэж байна. Энэ бол "Утааны эсрэг аав, ээүүдийн холбоо". Тэд 01-р сарын 13-нд буюу Бямба гаригт мөн л төв талбай дээр жагсах бөгөөд  утааг арилгах дорвитой үйлдэл хийхгүй байгаа эсэргүүцэж жагсах юм байна. Ингэхдээ хэвтээ, чимээгүй байдлаар жагсахаар төлөвлөжээ. Ийнхүү энэ долоо хоногийн төгсөл хоёр, гурван ч жагсаалтай байх нь ээ. 

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?