ЦЭРГИЙН ҮҮРЭГТНИЙ БҮРТГЭЛ НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 38,5%-ТАЙ ЯВЖ БАЙНА

2018-01-10  

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 4-нөөс 20-ны хооронд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг зохион байгуулж эхэлсэн.  Бүртгэлийг хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулж байгаа юм байна. Цэргийн тоо бүртгэлд 18-50 насны цэргийн алба хаасан, хаагаагүй бүх эрчүүд, 60 хүртлэх насны бэлтгэл офицерууд бүртгүүлэх ёстой юм.

Цэргийн үүрэгтнйи бүртгэлийн ажил зохион байгуулаад 6 хоног өнгөрч байгаа энэ үед  нийслэлийн хэмжээнд нийт цэргийн үүрэгтний бүртгэл 38.5 хувьтай байна.

Тухайлбал,

Хан-Уул дүүрэгт - 30.8%

Сонгинохайрхан дүүрэгт - 35%  бүртгүүлжээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн есөн дүүргийн 152 хороодоор цэргийн үүрэгтний бүртгэлийг явуулж байна байгаа юм байна.

.Цэргийн тоо бүртгэл явуулснаар цэргийн албыг Зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагад нэг жилйин хугацаатай алба гүйцэтгэх, цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаах, оюутан цэрэг, гэрээт цэрэг гэсэн 5 төрлийн альнаар нь албаа хаах вэ гэсэн нэгдсэн судалгааг гаргаж ирдэг байна.

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?