ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ ЖАГСЧ БАЙНА

2018-01-12  

Яг одоо Сүхбаатарын талбай дээр жагсаал болж байна. Уг жагсаалыг Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос албан ёсоор зохион байгуулахаа хоёр хоногийн өмнө мэдэгдэж байсан юм. Тэгвэл 12 цагаас эхэлсэн жагсаал 14 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд МҮЭХ-ны гишүүн 14 холбоо нэгджээ.

Мөн 21 аймгийн ҮЭХ-ны төлөөллүүд ч уг жагсаалд оролцож байна. Тэд зарим төрлийн ялангуяа ХХОАТ-ын нэмэгдлийг эсэргүүцэж байгаа юм. Мөн Монгол Улсын Засгийн газар МҮЭХ-ны тэмцэл, хөдөлгөөн, санал зөвлөмжийг үл тоож байгааг эсэргүүцэн ийнхүү жагсч байгаа юм.

Үүнтэй зэрэгцэн зарим үндэсний үйлдвэрлэгчид хотын захиргааны өмнө жагсаал хийж байна. Тэд маргааш болох Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан "монголчууд амьд явах баталгаагүй байгааг" сануулан жагсч байна. Уг нь Монгол Улсын Үндсэн хуулинд "амьд явах эрхтэй" гэдгийг зааж өгсөн байдаг ч гамшгийн хэмжээнд хүрсэн утаанаас болж, олноороо баригдсан чанаргүй барилгуудаас болж монголчуудын тэр дундаа нийслэлчүүдийн амьд явах эрх ямар ч баталгаагүй байгааг онцолж байна. 

 

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?