У.ХҮРЭЛСҮХ М.ЭНХСАЙХАНЫ ЗАМ МӨРӨӨР ОРЖ ОГЦРОХ УУ?

2018-01-14  

1996 онд Монголын сонгогчид "Ардчилсан Холбоо Эвсэл"-д итгэл үзүүлж, 76 суудлын 50-ийг нь найр тавьсан. Ардчилагчид анх удаа олуулаа болж, Төр, Засгийн эрхийг барьсан. М.Энхсайхан У.Хүрэлсүхийн нэг адил хүссэн албан тушаалдаа хүрч, намын дарга, ерөнхий сайдын өндөр сэнтийд заларсан. Тэр өдөр, тэр цагаас хойш М.Энхсайхан ард иргэд сонгогчидоо умартсан. Хайр энэрэл, дэмжлэг хүлээж байсан төр нь гарч ирэнгүүтээ ард иргэдээ "нулимсан." 500 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш 1000 төг хүрч огцом өссөн. Мөнгө санхүүгийн дарамт тэр чинээгээр нэмэгдсэн үед ерөнхий сайд М.Энхсайхан өөрөө уриалж эрчим хүчний үнийг чөлөөлсөн. Тэгснээрээ 2-хон сарын дараа болсон Орон нутгийн сонгуульд "навсайтлаа" ялагдаж, өөрөө намын даргын тамга, ерөнхий сайдын албан тушаалаа Ц.Элбэгдоржид шилжүүлж байсныг санах цаг болжээ.

Хүрэлсүх ч гэсэн Монгол түмний уламжлалт цагаан сарын өмнө татвар нэмж, шатахууны үнийг өсгөлөө. Энэ бол Монголын ард түмэнд У.Хүрэлсүхийн тэргүүлэх эрх баригч нам, Засгаас барьж буй цагаан сарын том "бэлэг" байлаа. У.Хүрэлсүх М.Энхсайханы алдаанаас сургамж авсангүй. Намаа дотор нь хагалж орхисон. 65-ийн бүдүүн бүлгийн харьцаа бараг тэнцүү буюу 33:32 байдаг. Дэмжиж кноп нэмж байсан АН-ынхны санаа бодол түүнээс урвасан. Дээр нь ард иргэд бухимдаж, Үйлдвэрчний Эвлэл жагсаал цуглаанаа зохион байгуулж эхэлсэн.

Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар хямралыг хазаарлаж, ам долларын өсөлтийг зогсоож, өр ширээ барагдуулж, эдийн засгаа сэргээж байсан бол У.Хүрэлсүхийн үед татвар, үнэ нэмэгдлээ.

Тэр Ж.Эрдэнэбатын дэргэд жулдаж харагдах болов гэж нийгэм дүгнэж У.Хүрэлсүхийн чадавхид эргэлзэх болов. Нөхцөл байдал У.Хүрэлсүхийн эсрэг эргэлээ. У.Хүрэлсүх хэр удаан тэсэх бол? Тэр амьдрал мэдэхгүй М.Энхсайханы араас огцрох болов уу, тэр цаг нь удахгүй болов уу? гэж таамаглах болов.

 

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Нэргүй:Ард түмний амьдрал улам хэцүү болоод байгааг Хүрэлсүх мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Юм бүхнийг ингэж харлуулахаа боль 2018-01-14
Zochin:end neg umuursun nuhur bna... ard tumen jargaasd bna tand yum bodogdohgvi bnuu ..... 2018-01-14
ЗОРИГОО:ЦАГААР САР БОЛОХ ГЭЖ БАЙХАД ЮМНЫ ҮНЭ ӨСӨӨД БИД Ч ӨРНӨӨС ӨРНИЙ ХООРОНД Л АМЬДРАХ БОЛЖ ДЭЭ 2018-01-14
ЗОЧИН:САЙН АЖИЛЛАНА ГЭЖ ХАРААД НЭМЭРГҮЙ ЮМ БАЙНА ДОО 2018-01-14
МАН-ын гишүүн:Уг нь их л итгэл найдвараар Ерөнхий сайд болсон юм шүү дээ.Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдгийг байнга санаж явах,ажилдаа хэрэгжүүлэх зарчимаа орхигдуулсных шүү.Юу хэлэх гээд байна гэхээр нэгэнт л МЭ,Эрдэнэбат нар засгаа өгсөн бол өөрийн томилсон нөхдөө бүгдийг нь аваад л явах,нөгөөдүүл ч гэсэн за одоо болий доо гээд Хүрэлсүхэд БОЛОМЖ,ЭРХ МЭДЭЛ-ийг нь өгөөд явчихдаг байх ёстой.МЭ-ийн гарын нөхдүүд АТГ-т данстай ч байна,хууль шүүх дээр ч байгаа нөхдүүдтэй яаж ажиллах юм бэ.Тийм нөхдүүд улсаа бодох уу өнөө маргаашийг өнгөрөөж ингээд намынх нь дунд ХАР МУУР гүйлгээд л цаг хожиж засгийг муухай харагдуулж байна даа 2018-01-15
зочин :Нэг л их шүүмжилсэн хүмүүс, хэнбугай нь ч гарсан чадахгүй байна гээд л шаагилдаад, туйлшраад л Өөрсдөө төр удирдах нь байтугай өөрсдийн амьдралаа ч удирдаж чадахгүй ш дээ 2018-01-15
АРД, ИРГЭД:ТАТВАР НЭМСЭН, БЕНЗИНИЙ ҮНЭ НЭМСЭН У. ХҮРЭЛСҮХ БУШУУ ОГЦОРООД, ДАРААГИЙН ЧАДАХ ХҮНД НЬ АЖЛАА ӨГЧИХ... БИ ЧАДАХГҮЙ ГЭЖ МЭДЭГДДЭГ ЕРӨНХИЙ САЙД ХҮРЭЛСҮХИЙГ ЗҮГЭЭР ХУРДАН ОГЦОРУУЛ............... 2018-01-17
рсий:худлаа шоучин. Элбэгээгийн өрөөсөн дугуй 2018-01-18
Mrs Liya.:Hello Guys, Энэ бол амьдрал цаг хугацааны өөрчлөлт юм !! Би энэ хоосон ATM картны талаар сонсож байсан бөгөөд би эргэлзэж байгаадаа төдийлөн сонирхдоггүй байсан. Одоог хүртэл би Rick HE хэмээх хакерыг олж мэдсэн нь түүний хийж байгаа зүйлд үнэхээр сайн, тэр Бурханыг илгээсэн юм. Хэрвээ ажил гүйлгээ хийдэг байсан Хоосон Акаунт Картын талаар би асуусан, тэр ч байтугай надад хэлж байсан, мөн түүний картыг программчлан санамсаргүйгээр мөнгө хасах хөтөлбөрийг программчлан, ямар ч төрлийн үнэгүй онлайн худалдан авалтад ашиглаж болно гэдгийг асуусан. Энэ нь гайхалтай байсан бөгөөд би эргэлзэж байсан. Дараа нь би үүнийг туршиж үзээд картыг асууж, нөхцөлийг нь зөвшөөрөв. залбирч, энэ нь заль мэх биш гэж найдаж байсан. Би хоосон КАРА хэрэглэсэн бөгөөд амжилттай болсон. Би өдөрт 8000 до****аас багагүй мөнгө хөөцөлдөх КАРК ид шидийн ажил хийж байсан бөгөөд би одоо баян, алдартай болсон. Тэр миний түүхийг өөрчилсөн учраас би Рикт талархаж байна. Карт нь бүх улс оронд маш сайн ажилладаг. *** rickatmcardoffer@gmail.com хаягаар холбоо барина уу 2018-04-17
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?